Икениоучи Томожирогийн шавь нар

Икениоучи Томожирогийн шавь нар

1947 оноос улсын Токиогийн Урлагийн Их Сургуулийн профессороор олон жилийн турш ажилласан хөгжмийн зохиолч Икеноучи Томожиро нилээ олон авьяастай хөгжмийн зохиолчдад багшласан. Икеноучи нь Францад сурсан хүн бөгөөд түүний шавь нар ч Франц маягийн хөгжмийн онол сурсан боловч том болоод өөрийн өвөрмөц хөгжим бичсэн юм. Түүний нэртэй шавьд Бекку Садао, Исан Юн(солонгосын хөгжмийн зохиолч), Ичиянаги Тоши, Китазуме Мичио, Мацумура Тейзо, Мамия Мичио, Миёши Акира, Нацуда Шоко, Нода Теруюки, Хаяши Хикару, Яширо Акио нар байгаа. Түүнээс өөр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ажиллаж эхэлсэн залуу хөгжмийн зохиолчдын заасан нэртэй хөгжмийн зохиолчинд Ифукубе Акирагийг тооцож болно. Түүний шавьд Акутагава Ясуши, Икено Сей, Ишиий Маки, Манабе Рийчиро, Мацумура Тейзо, Маюзуми Тоширо, Мики Минору нар байгаа.

Мацумура Тейзо(1929-2007)

”Ачиме” (1957)
сопрано, Цунемори Тошико
Удирдаач, Танака Нобуаки
Накагава Масами нарын ансамбль
”Симфони найрал хөгжмийн прелюд” (1968)
http://www.youtube.com/watch?v=w4DBSE8RWF4
Удирдаач, Кобаяши Кен-ичиро
Унгар улсын симфони найрал хөгжим
1929 онд Киото хотод төржээ. Улсын Токиогийн Урлагийн Их Сургуульд орох гэж байсан боловч уушигийн сүрьеэ өвдөөд орж чадаагүй. 1949 оноос Токиод очоод Икеноучи Томожирогоор зохиролын ухаан, контрапунктыг багшлуулжээ. 1955 онд симфони найрал хөгжмийн “Интродукци ба концертын аллегро”гоор Япон Хөгжмийн Уралдаанд тэргүүн байр эзэлжээ. 1956 оноос Ифукубе Акирагаар багшлуулжээ. Ифукубе нь Мацумурад “Олон жижиг бүтээл бичиж болохгүй, цөөн том бүтээл бич” гэж заажээ. Үүнээс хойш “1-р симфони”(1965), хоёр “Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт”, дуурь “Нам гүм” (1981-1993) зэрэг том сайхан бүтээл бичсэн. Түүний бүтээлийн шинжийгээ европийн полифони, гомофони хэрэглэдэггүй, олон жижиг ая бөөгнөрүүлсэн, балар эртний маягийн энергитэй хүчтэй юм гэж үзэж болно. Түүний Ази маягийн өвөрмөц бүтээл дэлхийн олон орны хүмүүсийн сонирхол татсан. Токиогийн Урлагийн Их Сургууль, Соай Их Сургуулийн профессороор ажиллажээ.
Зохиолч нь ”Ачиме” (1957)-гийг Японы 14-р зууны үеийн сурвалж бичиг “Жилд болох зан үйлийн нооц товчоо” дээр тэмдэглэгдсэн бөөгийн шашины ёслолын дуудлагын үгийг аваад тэнд ая зохиожээ. ”Ачиме” нь тус дуудлагын нэг төрөл бөгөөд түүний үг нь өвөлийн туйлд нарны хүчийг мандуулж дараачийн жилийн үр жимс сайн боловсрохыг, мөн хааны эрүүл мэндийг залбирах утга санаатай.
”Симфони найрал хөгжмийн прелюд” 1968 онд NHK нийтийн радио телевизийн газрын захилгаар бичгдсэн. Мөн онд зохиолч нь энэ бүтээлээр Отака шагнал хүртжээ. Энэ бүтээлийн аялгууны сэдэв ганцхан бөгөөд зохиолч нь үүнийг Азийн үзэлтэй, европийн дуализмаас өөр маягийн хөгжмийн бүтээл бичихийн тулд ганцхан аялгууны сэдэвээр бүтээсэн гэнэ. 1968 онд Японд NHK Симфони Найрал Хөгжим анх тоглосны дараа 1969 онд Голландын Радиогийн Симфони Найрал Хөгжим тоглоод Европт радиогаар нэвтрүүлэгдсэн.

Яаширо Акио(1929-1976)

”Симфони” (1958)
http://www.youtube.com/watch?v=Wl3YUGHyEMc
Удирдаач, Юаса Такүо
Ирланд улсын Улстер симфони найрал хөгжим
1929 онд Токиод төржээ. Аав нь өрнийн дүрслэх урлагийн судлаач Яширо Юкио, ээж нь сонирхогчоор төгөлдөр хуур тоглодог хүн байжээ. Гэр бүлийнхээ бүгдээрээ урлагт сонирходог байсан бөгөөд Яширо бага насаасаа дэлхийн сонгодог хөгжимд сонирходог болжээ. 11 насаасаа хөгжмийн зохиолч Морой Сабурогоос Герман маягийн зохиролын ухааныг сурчээ. 14 насаасаа хөгжмийн зохиолч Хашимото Кунихикогоос хөгжмийн зохиомжийг сурч Францын хөгжмийн зохиолчдын бүтээлийг мэдэж авчээ. 1945 онд Улсын Токиогийн Хөгжмийн Дээд Сургуульд орж хамт орсон Маюзуми Тоширотой дотно найз болжээ. Сургуульд голдуу Икеноучи Томожирогоос онол сайн дагаад сайхан зохирол, хэлбэртэй хөгжим бичдэг болжээ. Хүмүүс Маюзуми, Яширо хоёрыг “Сургуулийнхаа түүхэнд хамгийн онц оюутан” гэж магтасан гэнэ. 1951 оноос Франц улсын засгийн газрын тэтгэлгийн оюутнаар Парьсын Хөгжмийн Их Сургуульд оржээ. Сен-Санс, С.Франк нарын Францын сонгодог бүтээлээс сурсан нь Яширод их тус болсон. Ялангуяа С.Франкийн симфони, сонатын бүтээлд хоёроос илүү ангидаа нэг аялгууны сэдэв гаргах аргыг Яширо өөрийнхөө бүтээлдээ их хэрэглэсэн. 1956 онд Японд буцаж ирээд 1968 оноос Улсын Токиогийн Урлагийн Их Сургуулийн дэд профессор, 1974 оноос профессор болсон. Гэвч багшийн ажиын хажууугаа хаөгжмийн зохиолчоор хэтэрхий ажилласнаас болж 1976 онд зүрх өвдөөд нас баржээ. Зохиолч нь залуу насандаа нас барж өөрийнхөө бүтээлээ бичхэд бүтээлээ их шүүмжлээд бичдэг байсан болохоороо түүний бүтээлээ маш цөөн юм.
Зохиолч нь ”Симфони”-йг 1958 онд Нихон Филармони симфони найрал хөгжмийн захилгаар бичсэн. Үүний 2-р ангид 1950 онд зохиогч Шиши Бунроку бичсэн “Чөлөөт сургууль” гэдэг зохиол дээр гарсан “Тен-я тен-я тентен-я тен-я” гэдэг япон ардын хэнгэрэгийн ритмийн үгээс авсан хэмнэлийн сэдэв хэрэглэсэн. 3-р анги нь хувилбарийн хэлбэртэй. Мөн 4-р ангийн эхэнд япон ардын лимбийн ая маягаар зохиосон аялгуу бичсэн. Энэ симфони анх тоглогдсон үед шүүмжлэгчид энэ симфонийг “Япон хүн бичсэн анхны жинхэнэ симфони” гэж нэрлэсэн.


Миёши Акира(1933-2013)

“Төгөлдөр хуур,симфони найрал хөгжмийн концерт” (1962)
http://www.youtube.com/watch?v=TnrFXWnpm1s
төгөлдөр хуур, Накамура Хироко
Удирдаач, Иваки Хироюки
NHK симфони найрал хөгжим
“Баяр ёслолын удиртгал” (1970)
http://nicosound.anyap.info/sound/sm4769754
Удирдаач, Вакасуги Хироши
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
“Реквием” (1971)
Ⅰ. 8’58” Ⅱ. 8’38” Ⅲ. 8’35”
удирдаач, Тояма Юузо
Нихон Филармони симфони найрал хөгжим
Япон мэргэжил найрал дуучдын холбоо
1933 онд Токиод төржээ. Бага насаасаа төгөлдөр хуур, хөгжмийн онол сураад бага сургуульд байхдаа хийл, хөгжмийн зохимжийг хөгжмийн зохиолч Хирай Козабурогоос дараа нь Икеноучи Томожирогоос заалгажээ. Улсын Тогиогийн Их Сургуулийн утга зохиолын сургуульд байхдаа 1955 оноос 1958 он хүртэл Франц улсын засгийн газрын тэтгэлгийн оюутнаар Парьсын Хөгжмийн Их Сургуульд суралцжээ. 1957 онд буцаж ирээд 1960 онд Тогиогийн Их Сургуулиа төгссөн. 1974 оноос 1995 он хүртэл Тохо-Гакуен Хөгжмийн Их Сургуулийн захирал. 1996 оноос 2004 он хүртэл Токиогийн Соёлын Ордоны дарга. Франц маягийн онолын үнднстэй, өөрийнхөө өвөрмөц хурц зохирол, ритмтэй олон сайхан бүтээлийг бичдэг. Ялангуяа найрал дууны олон бүтээлд их нөлөөлсөн бөгөөд тэрбээр найрал дууны олон бүтээл бичдэг болсоноос хойш бичгдсэн өөр хүний нарал дууны бүтээл нь урьдынхнаас шар өөр болсон гэнэ. Мөн зохиолч нь хүүхдүүдэд зориулан олон сайн төгөлдөр хуурын этюд бичсэн. Түүний симфони найрал хөгжмийн бүтээлүүдээр 6 удаа Отака шагнал хүртэв. Түүнээс өөр нилээн олон шагнал хүртсэн.
“Төгөлдөр хуур,симфони найрал хөгжмийн концерт” (1962) бол тодорхой хэлбэртэй сайхан бүтээл юм. Зохиол нь энэ бүтээлээрээ Отака шагнал хүртэж Олон Улсын Хөгжмийн Эвлэлийн Уралдаанд 3-р байр эзэлсэн.
Тэрбннр “Баяр ёслолын удиртгал”-ыг 1970 онд Осакад болсон Олон Улсын Үзэсгэлэнгийн нээх ёслолд зориулаад бичсэн. Олон Улсын Үзэсгэлэнгийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн наадамын талбайд тоглохын тулд олон үлээвэр, цохиур хөгжим хэрэгтэй бүтээлээ бичсэн.
Зохиолч нь “Реквием”(1971)-ийг Япон Мэргэжил Найрал Дуучдын Холбооны захиалгаар бичсэн. Дэлхийн Хоёрдугаар Дайны үед зохиолчний нэг найз түүний өмнө Америкийн байлдааны онгоцны пулемётоор нас барсан. Ийм туршлагатай зохиолч дайндаа нас барсан хүмүүсийн дуу сонсох сэдвээр энэ бүтээлээ зохиожээ. Дууны үгийг “Япон дайны эсрэг шүлэгийн эмхэтгэл”, “Камиказе тусгай байлдааны онгоцны ангийн цэргүүдийн гэрээс бичиг”-ээс авсан. Зарим үгийгээ энд дурдвал нь
Хэн хулгана шиг нуугдмаар байна вэ?
Хэн мөрөө, өвдөгөө, гуяа бөлцийлгээд
муу нойрыг ч багасаад буугаа цэвэрлмээр байна вэ?
(Уено Такеогийн шүлэг ”Бүрээ минь бүү дуугар”-аас)
Шантраарай. Битгий уйлаарай. Ааваа,
ээжээ, дүү минь Токи, Кей баяртай.
(цэргийн нисэгч Нобумото Хироогийн гэрээс бичгээс)

Гурван ангитай симфони 1960
http://www.youtube.com/watch?v=FQUnlSjSvW0
удирдаач, Ватанабе Акео
Нихон Филармони симфони найрал хөгжим

Хшросе Рёохей(1930-2008)

Хоккайдо мужийн Хакодате хотод төржээ. Улсын Хоккайко Их Сургуулийн боловсролын сургууль төгссөний дараа, Улсын Токиогийн Урлагийн Их Сургуульд орж хөгжмийн онолыг Шимаока Юзуругаар, хөгжмийн зохиомжийг Икеноучи Томожиро, Яаширо Акио нараар тус тус заалгажээ. 1977 оноос Киото хотын Урлагийн Их Сургуулийн хөгжмийн сургуулийн профессор болон дараа нь тус сургуулийн захиралаар, 2000 оноос тус сургуулийн харъят Уламжлалт Хөгжмийн Судлалын Хүрээлэн байгуулахыг санаачлан үүний даргаар тус тус ажиллажээ. Олон флейт болон флейтийн чуулгад зориулан бүтээл зохиожээ. Зохиолчийн блокфлейтад зориулан бичсэн бүтээлүүд дэлхий даяар тоглогдож, Европийн улсуудын олон хөгжмийн сургуулийн элсэлтийн шалгалтанд хэрэглэгдэдэг.
  • Флейтийн чуулгад зориулсан "Blue Train(шөний галт тэрэг)"(1979)
http://www.youtube.com/watch?v=QJoQBtDpXR0
Шоби Урлагийн Дээд Сургуулийн Оюутнууд
  • Шакухачи(Япон цуур), симфони найрал хөгжимд зориулсан концерт(1976)
http://www.youtube.com/watch?v=sowGMQ0r7dw
Шакухачи: Ямамото Хозан, Удирдаач:Иваки Хироюки, NHK симфони найрал хөгжим

Нода Терүюки(1940- )

"Eclogue" for Flute and Percussion(1970)
http://www.youtube.com/watch?v=MV8nz0CDmG8
"Хорал симфони"(1968)
http://www.youtube.com/watch?v=JjpcwNB7D1c
Удирдаач, Иваки Хироюки
NHK симфони найрал хөгжим

Икебе Шин-ичиро(1943- )

"1-р симфони"(1967)
http://www.youtube.com/watch?v=xJHwAZU0IJg
Удирдаач Иваки Хироюки
Шинэ Нихон Филармони симфони найрал хөгжим
Ибарбки мужийн төв Мито хотод төржээ. Улсын Токио Урлагийн Их Сургуульд орж хөгжмийн зохимжийг Икеноучи Томожиро,Миёши Акира, Яаширо Акио нараас заалгажээ. Их сургуульд сурахдаа 1966 онд Япон улсын хөгжмийн уралдааны хөгжмийн зохимжийн ангид тэргүүн байр эзэлжээ.
Одоо Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийн профессор. Япон улсын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлэгч асан.
最終更新:2014年02月26日 22:46