Киноны хөгжим

Киноны хөгжим


Хаясака Фүмио(1914-1955)

"Долоон Самүрай"киноны хөгжим
http://www.youtube.com/watch?v=HqtTPxWzjk4
Хаясака Фумио япон киноны хөгжмийн үндэслэгч мөн. 1939 онд Тохо киноны үйлдвэрийн хөгжмйин удирдагчаар ажиллаж эхэлснээс хойш киноны хөгжмийн талаар гарамгай ажил гүйцжээ. Ялангуяа дэлхийн алдартай киноны найруулагч Куросава Акира, Мизогучи Кенжи нарын кинонд бичсэн сайхан хөгжим нь дараачийн цагийн киноны хөгжимд их нөлөөлсөн. Жишээлбэл Мизогучи Кенжигийн кино “Чикамацу Моногатари”-гийн хөгжмийг зөвхөн ардын хөгжмөөр бичиж Куросава Акирагийн “Согтдог сахиус”-т кино, хөгжмийн котрапунктны аргыг сайн хэрэглэсэн нь тэр үеийн киноны талаар түүхэн нээлт болсон. Тэрбээр 1954 онд сэтгүүл дээр “Киноны хөгжим бол төсний дараа удсангүй урлаг болохоор би үүнийг дуурь, балетын хөгжимтэй эн зэрэггцэж болгох юмсан.” гэжээ.
Дэлхийн алдартай түүхэн кино “Долоон Самурай” нь 16-р зууны үеийн Японд нэг тосгонд амьдардаг жирийн ард түмэн өөрсөд рүүгээ дайрдаг хулгайчний багаас тосгоноо хамгаалахын тулд Самурай(тухайн үеийн цэргийн ангийн гарлын хүмүүс) хөлслөн аваад хамтран хулгайчидтай тэмцэсэн гэдэг агуулгатай.


Ифүкүбе Акира(1914-2006)

Зөгөнөлт уран сайхны киноны симфони чуулбар
http://www.youtube.com/watch?v=y4I32xdsv_M
http://www.youtube.com/watch?v=ydfjzbtKLh8
http://www.youtube.com/watch?v=YMqR4hDQRGM
Ифукубе Акира 1947 онд Танигучи Сенкичи найруулсан уран сайхны кино “Цаст уулын хязгаарт”-ад хөгжим бичснэс хойш 300 гаруй киноны хөгжмөө зохиосон. Олон уран сахны, түүхэн кинонд сайхан хөгжим бичсэн бөгөөд ялангуяа олон сайхан зөгнөлт киноны хөгжмөөр дэлхий дээр алдаршсан. Түүний нэг нь “Гожира” гээдэг кино юм. Номхон далайд болсон Амеркийн атомын бөмөгийн туршилтнаас болж эртнйи том үлэг гүрвэл “Гожира” сэрсэн. Атомын бөмөгийн туршилтнаараа амьдардаг газар алдаад уурласан Гожира Япон руу дайрсан гэдэг агуулгатай. Дэлхий Хоёрдугаар Дайны үед инженерээр модоор хийх байлдааны нисэх онгоцыг бүтээх ажилд орсон зохиолч нь тэнд цацраг идэвхит чанарт бохирдоод өвдсөн туршилагатай бөгөөд үүнийгээ санаад энэ киноны хөгжмөө бичсэн гэнэ.


Сато Масару(1928-1999)

”Ёожинбо” киноны хөгжмөөс (1961) http://www.youtube.com/watch?v=QKHCMRNJ7uU
1928 онд Хоккайдод төржээ. Кунитачи Хөгжмийн Их Сургууль төгссөний дараа Хаясака Фумиогийн шавь, туслагч болжээ. 1955 оноос хөгжмийн зохиолчоор ажиллаж эхэлжээ. Зөвхөн киноны хөгжмийн зохиолчоор 300 гаруй киноны хөгжмөө бичсэн хүн бөгөөд түүнийг киноны хөгжмийн жинхэнэ уран дархан гэж нэрлэж болно. Симфони найрал хөгжим, джаз хөгжим, ардын хөгжим, цахилгааны хөгжим, поп рок гэх мэчлэн янз бүрийн хөгжмийн төрөл хэрэглээд олон төрлийн сайхан кинонд хөгжмөө бичсэн.
“Ёожинбо” бол нэг сууринд гэнэт ирсэн нэг нэргүй Самурай нь тэр сууринд муу хэрэг хийдэг хоёр дээрэмчидийн багийг ялах агуулгатай. Мөн онд энэ киноны хөгжмөө Америкийн Академийн Хөгжмийн Шагналд нэр дэвшиж байсан.


Акутагава Ясуши(1925-1989)

”Акоо Рооши” телекиноны хөгжмөөс (1964) 1’44”
http://www.youtube.com/watch?v=PVw6cs4EzKY
"Хаккода уул"
http://www.youtube.com/watch?v=wMr0nMtksRg
Акутагава Ясуши 1940-өөд оны сүүличийн үеэс радио жүжгийн хөгжим бичиж эхлээд 1951 онд кино “Ерикотой хамт”-ад хөгжим бичснээс хойш 100 гаруй киноны хөгжим зохиожээ. Түүний зохиосон хотын хүний мэдрэмжтэй уянга ая одоо ч олон хүмүүсийн сэтгэл татдаг. Кино “Наман булшийн тосгон”, “Хаккоода уул”, “Кичику”, “Муур, Шоозо ба хоёр эмэгтэй”, телекино “Акоо Рооши” гэх мэт нь нэртэй.
Түүххэн телекино “Акоо Рооши” нь 18-р үед өөрсдийнхөө эзэний өшөө авсан 47 Самурайгийн тухай кино юм. Энэ бодит болсон хэрэг бөгөөд тухайн үеийн япон ардын хүүхэлдэйн жүжиг ”Жоорури”, ший жүжиг “Кабуки”-гийн сэдэв ч болжээ.


Икено Сей(1931-2004)

”Ечиго Цуцуйши Ояширазу” киноны хөгжмөөс (1961) 6’25”
1931 онд Хоккайдод төрөөд Токиод өсчээ. Улсын Токиогийн Урлагийн Их Сургуульд Икеноучи Томожиро, Ифукубе Акира нараар хөгжмийн зохиомж багшлуулжээ. 1952 онд 21-р Япон Хөгжмийн Уралдаанд түүний бүтээл “Прелюд ба симфони аллегро” 2-р байр эзэлээд 1953 онд түүний балетын хөгжим “Коинцертын бүжиг” Токиогийн Симфони Найрал Хөгжмийн концертод тавигдаад нэртэй болжээ. 1956 онд алдартай киноны наруулагч Ёшимацу Коозабурогийн кино “Гэрлэх өдөр”-т хөгжми бичснээс хойш 200 гаруй киноны хөгжмөө зохиосон. Икеногийн бүтээлээ өвөрмөц цуурайтай (ялангуяа найралжуулгад тромбон их хэрэглэдэг) сайхан боловч киноны хөгжмөөрөө бараг шагнал хүртээгүй нь сонин. Энэ зохиолчийг л цаашдаа улам үнэлэх ёстой.
Алдартай найруулагч Имай Тадашигийн кино ”Ечиго Цуцуйши Ояширазу” бол нэрд гарсан уран зохиогч Мизуками Цутомугийн уран зохиолоос бүтээсэн кино бөгөөд цас их ордог хөдөөд болсон эм эрийн эмгэнэлт жүжиг юм.
"Цахилгаанаар илгээх хүн" уран сайхны киноны хөгжмөөс
http://www.youtube.com/watch?v=aGTlQsNcK1Q

Такемицү Тоорү(1930-1996)

"Юмечиё Никки"киноны хөгжим
http://www.youtube.com/watch?v=btRtstgfmlc
"Өөр хүний царай"киноны хөгжим
http://www.youtube.com/watch?v=K3ZyB1OYYv4
Дэлхийн алдартай хөгжмийн зохиолч Такемицу Тору 1956 онд кино “Солиорсон жимс”-ний хөгжмийг Сато Масарутай хамтран бичснээс хойш бараг 90 киноны хөгжим бичсэн. Тэрбээр хөгжмийн шинэ аргыг концертын бүтээлдээ хэрэглэхийн өмнө киноны хөгжимдөө туршилтаараа хэрэглдэг байжээ. Ялангуяа япон ардын хөгжим соронзон хальсан хөгим холбож бичсэн кино “Аймшигийн үлгэр”-ийн хөгжмийг Грекийн хөгжмийн зохиолч Йаннис Ксенакис их магтажээ.


Ямамото Наозуми (1932-2002)

”Такеда Шингэн” телекиноны хөгжмөөс (1988) 2’36”
http://www.youtube.com/watch?v=7iYh_-c77T4
"Эр хүн гэж хэцүү" уран сайхны киноны дуу
http://www.youtube.com/watch?v=9yKgQFRlzko



Томита Исао (1932- )



Саегүса Шигеаки(1942- )

"З-Гандам" киноны хөгжим(1985)
http://www.youtube.com/watch?v=VN1Zi841NHA
"Тайхейки" киноны хөгжим(1990)
http://www.youtube.com/watch?v=sDi4HdMgxBo


Како Такаши(1947- )

"20-р зуун-кино зураглалын эрин" баримтат киноны хөгжим
http://www.youtube.com/watch?v=Iv-FTxisEpM


Моүри Күроүдо(1950-1997)

"Нобүнага-KING OF ZIPANGU" түүхийн киноны хөгжим
http://www.youtube.com/watch?v=3Oy8pCatGAk


Хисайши Жоо(1950- )

"Мононоке гүнж"киноны хөгжим
http://www.youtube.com/watch?v=H82QHiUvY5E


Сакамото Рюү-ичи (1952- )

"Сүүлийн хаан"киноны хөгжим
http://www.youtube.com/watch?v=YqGhSy5JVp0
最終更新:2014年02月08日 21:55