Мэргэжлийн хөгжмийн сургалтын эхэн үе


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Үлээвэр найрал хөгжим

Японд анхны оркестр бол үлээвэр найрал хөгжим мөн. 1869 оноос Ёкохама хотод Ж. В. Фентон гэдэг Английн цэргийн хөгжмийн багш япон цэргүүдэд өрнийн үлээвэр хөгжим заасан нь Японы үлээвэр найрал хөгжмийн анхны алхам . Түүнээс хойш улс төрийн байр ёсллос гадна янз бүрийн үед цэргийн үлээвэр найрал хөгжим олон нийтийн өмнө тоглосоор ирсэн. Бас цэргийн үлээвэр найрал хөгжмийн ангид олон мэргэжлийн хөгжимчдийг хүмүүжүүлээд 1882 оноос хоиш зарим хөгжимчнийг Парис, Берлин гэх мэтийн хот руу сонгодог хөгжим сурахаар явуулжээ. Японы ард түмэн өрнийн хөгжим нэвтэрч эхлэхэд үлээвэр найрал хөгжим нь хамгийн их нөлөөлсөн хөгжим гэж зарим эрдэмтэд үздэг. Үлээвэр найал хөгжим нь цэргүүд улмаар ард түмнийг удирдан нийлүүлэх зорилготой боловч Европын улсаас хожимдоод нийгэм шинэчлэсэн Японд түүнээс гадна хөгжмийн урлагийн шинэчлэлийн нэг чухал зүйл мөн.

Хаяши Хиромори / найруулсан Ф.Еккерт Улсын төрийн дуулал “Кимигаё”(1880)

Удирдаач Наитоо Сейго
Япон улсын тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим
1938 онд тоглосон
Япон улсын төрийн дуулал “Кимигаё” бол сонин түүхтэй. 1869 онд Английн цэргийн хөгжмийн багш Ж. В. Фентон Япон цэргийн маршал Оояма Иваод шинэчлсэн Японд улсын төрийн дуулал хэрэгтэй гэж заавар өгөөд үүнийг дагаад үгийг нь эртний ардын ерөөлөөс аваад аяг нь Фентоноор зохиожээ. Гэвч Фентонгийн зохиосон ая Евролын маягтай ая бөгөөд тэр үеийн Япон хүнд таалагдаггүй байжээ. Ийм учраас 1880 онд дахиад Японы уламжлалт ордны найрал хөгжим буюу Гагакүгийн хөгжимчин Хаяши Хиромори зохиосон аяг Германы цэргийн хөгжмийн багш Ф.Еккерт үлээвэр найрал хөгжимд зориулаад найруулсан. Энэ нь одоогийн “Кимигаё” юм. Улсын төрийн дуулал эхэнд үлээвэр найрал хөгжимд зориулаад зохиогдсан нь сонирхолтой юм. Түүний үгийг үе үедээ янз бүрийн утгаар ойлгосоор ирсэн бөгөөд ялангуяа дэлхийн хоёр дугаар дайнаас өмнө Эзэн хааныг магтах дуу гэж үзэгдээд тэр үеийн Япон милитаризмын бэлгэ тэмдэг болжээ. Энэ тулд 1999 онд “Кимигаё”г улсын төрийн дуулал гэж хуулиар тогтоосон боловч зарим хүмүүс энэ дуу дуулахыг няцаадаг. Зарим Япон улс төрийн зүтгэлтэн, түшмэлүүд албан хүчээр Япон бүх сургуульд хүүхдүүдээр “Кимигаё”г дуулуулах гэж байгаа нь Японы нийгмийн нэг эрх чөлөөний асуудал юм.

Сетогүч Тоокичи(1868-1941)”Цэргийн хөлөг онгоцны марш”(1900)

Удирдаач Наитоо Сейго
Япон улсын тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим
1938 онд бичүүлсэн пянзнаас
“Японы маршийн эцэг” гэж нэрлэгддэг Сетогүч Тоокичи нь 1868 онд одоогийн Кагошима мужид төржээ. 1882 онд тэнгисийн цэргийн флотын хөгжмийн ангид шалгуулж ороод 1904 онд цэргийн хөгжмийн дарга болсон. Цэргийн хөгжмийн даргаар тэнгисийн цэргийн хөгжмийн ангид чавхдаст хөгжмийн анги нээгээд нийслэл Токиогийн тэнгисийн цэргийн хөгжмийн салбар байгуулаад тэнгисийн цэргийн дуунуудыг эмхэтгэсэн гэх мэт чухал ажил гүйцжээ. Тэрбээр 1897 онд ”Цэргийн усан онгоцны марш” дууны ая зохиож дараа нь 1900 онд түүний ая хэрэглээд тус марш бүтээсэн. Энэ марш бол одоо ч япон хүн бүх мэддэг бөгөөд одоогийн япон улсын тэнгисийн мэргэжлийн цэргийн флотын албан ёсны марш юм.
Цэргийн хөлөг онгоцны марш
http://jp.youtube.com/watch?v=fUdKEaTLl_c

Хөгжмийн сургууль

1879 онд сургуулийн дуу хөгжмийн боловсролын судалгааний төлөө Соёл боловсролын хархарьяат “Хөгжмийн судалгааны хүрээлэн” байгуулагджээ. Дараа нь хэдэн удаа нэр нь өөрчлөөд 1887 онд энэ Токиогийн хөгжмийн дээд сургууль болоод 1949 онд Токиогийн дүрслэх урлагийн дээд сургуультэй ниийлээд одоогийн Токиогийн урлагийн их сургууль болжээ. Энэ сургууль нь эхэнд ихэвчлэн бага, дунд сургуулийн багшийг бэлтгээд бага, дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн сурах бичиг, түүний бичигт зориулсан нийтийн дуу бүтээх судалгаа хийдэг байсан. Тэнд зоиогдсон “Монбүшоо шоока” гэж нэрлэдэг сурах бичигт зориулсан олон нийтийн дуунууд нь Япон ард түмэндээ өрнийн долоон эгшигтийг сургахад их ач хобогдол болжээ. Түүнээс өөр Токиогийн урлагийн их сургуульд Японы олон алдартай дуулаач хөгжимчнийг хүмүүжүүлж ирсэн.

Исава Шүүжи(1851-1917)


Таки Рентароо(1879-1903) Дууны чуулбар”Дөрвөн цаг” (1900)

Алдартай хөгжмийн зохиолч Таки Реитароо 1879 онд Токиод төржээ. 1894 онд тус Токиогийн хөгжмийн дээд сургуульд ороод төгөлдөр хуур, хөгжмийн зохиомжийг амжилттай сурсан. Гадаадийн орчуулгийн дуу их дуулдаг байсан тэр үед түүний бичсэн олон сайхан зохиолын дуу нь хүмүүсийн сэтгэлд маш их таалагддаг байсан. Бас Японы анхны дан төгөлдөр хуурын бүтээп ”Менуэт” (1900) зохиосныг тэмдэглэж болно. 1901 онд Японоос Европ руу дэлхийн сонгодог хөгжмийг сурхаар явсан 2 дахь хүн байсан боловч уушгийн сүрьеэ өвчтэй болоод 2 сарын дараа Японд буцаж ирээд 1903 онд 23 насандаа нас барсан нь маш харамсалтай юм. 1900 онд бүтээгдсэн энэ дууны чуулбар”Дөрвөн цаг” бол “цэцэг”, “сэрүүцэх нь”, “сар”, “цас” гэдэг 4 бүлгээс бүрддэг бөгөөд ялангуяа “цэцэг” нь бүх Япончууд мэддэг алдартай дуу юм.
Төгөлдөр хуурын Менуэт
http://www.youtube.com/watch?v=HQFtsQPy83Q
Төгөлдөр хуурын Харамсал
http://www.youtube.com/watch?v=ersKPuS4e9w

Симфони найрал хөгжим


Ямада Коосакү(1886-1965)

Симфони найраглал”Мандара но хана (Мандалын цэцэг)”(1913)
http://www.youtube.com/watch?v=BIdSuhOuSdM
Удирдаач Ямаока Шигенобү
Ёмиүри Нихон симфони найрал хөгжим
Ямада Косакү бол Япон дуу хөгжмийн шинэчлэлд олон анхны ажил гүйцсэн хүн юм. Бага байхдаа хиристийн шашны сүмийн дуу, цэргийн үлээвэр найрал хөгжмийг сонсдог байсан тэрбээр нь 1908 онд Токиогийн хөгжмийн дээд сургуулиа дуулаачний мэргэжилтэй төгсөөөд одоогийн нэртэй компани Мицүбиши гурппын ерөнхийлэгч барон Ивасаки Коятагийн тусламжаар Герман руу яваад Берлингийн хөгжмин дээд сургуульд хөгжмийн зохиомжийг суржээ. Тэр үед Ямада Косакү нь Япон анхны яруу найрал хөгжмийн бүтээл “Удиртгал ре мажор”, Япон анхны симфони Симфони фа мажор”Ялалтын уухай ба энх тайван”, дуурь”Унасан тэнгэрийн дагина” гнэх мэтийг бичисэн. Төгсснийхөө дараа тэр Японд анхны мэргэжилийн симфони найрал хөгжим байгуулаад 1915 онд өөрийнхөө бүтээл ба сонгодог хөгжмийн тоглолт болсон боловч мөнгөний асуудлаар энэ оркэстр устжээ. Дараа дахиад 1925 онд алдартай удирдаач Коное Хидэмаротай хамтраад “Япон симфони нийгэмлэг” байгуулаад энэ нь одоогийн NHKсимфони найрал хөгжмийн урьдын байр суурь юм. Бас тэр нь 1920 онд Нью-Йоркын Карнегье театрт өөрийнхөө бүтээлийн тоглолтод хоёр удаа ороод гадаад улсад удирдаач хийсэн анхны Япон хүн болжээ. Түүнээс гадна орчин үеийн бүжигчин тэй хамтарсан ажил, том дуурийн бүтээлийн тоглолтын ажил, хөгжмийн боловсролын ажил гэх мэт олон чухал ажил гүцсэн бөгөөд түүний ажил нь Японы хөгжмийн шинэчлэл хөгжилд их ач хобогдол болжээ. Гэвч 1941 ондЯпон бүх улсын хөгжмийн ажлийг хяналт тавиж удирдах байгууллага “Япон Хөгжмийн Соёлын Нийгэмлэг”ийг засгийн газрын нарийн бичгийн дарга нарын газрын мэдээлэлийн товчоод харьяалуулаад багуулахад Ямада Косакү нь түүний дэд захирал болоод тэр үеийн милитарист Япон засгийн газрийн бодлогодоо хөгжмийн талаас тусласан тал ч байгаа. Түүний хамгийн алдартай ажил нь олон сайхан зохиолын дуунууд юм. Ямада Косакү нь Японд хөгжим нь үргэлж дуу, жүжиг, бүжигтэй холбогдсоор ирсэн бөгөөд Япончуудад логиктой дан хөгжим, симфони бүтээл нь таарахгүй гэж үзээд ихэвчлэн дуу, дуурь, бүжгэн хөгжим бүтээжээ. Түүнийг дуу зохиоходоо аяг Япон хэлний акцеит, авиа зүйн онцлогод сайн тохируулсан болохоор түүний дуунууд Япон хүндээ их таалагддаг.
Симфони найраглал”Мандара но хана (Мандалын цэцэг)” нь Берлинд бүтээгдсэн. Дүрслэх урлаг сурахаар Берлинд ирээд Ямада Косакүтай хамт суудаг байсан найз нь Сайтоо Кейзоогийн бичсэн шүлэгээс утга санаа аваад зохиосон бүтээл юм. Сайтоо Кейзоо нь энэ шүлэгийг аавынхаа үхлийг урьдаас мэдрээд бичсэн гэнэ. Энэ хөгжмийн бүтээлд Рихард Штраусын нөлөөтэй боловч Япончуудын үхлийн тухай үзэл санаа туссан өвөрмөц бүтээл мөн.
Дуу"Энэ зам"
http://jp.youtube.com/watch?v=x2oJA89uPTc
Төгөлдөр хуурын Марташгүй Москвагийн шөнө
http://jp.youtube.com/watch?v=-cqlwKvR8NI
Симфони "Ялалтын уухай ба энх тайван"(1912, Японы анхны симфони)
http://nicosound.anyap.info/sound/sm6396813
"Мейжи цог үеийн дуудлага"симфони зураглал
http://nicosound.anyap.info/sound/sm6396989


Коное Хидемаро(1898-1973)найруулсан ”Етенракү”(1931)

http://www.youtube.com/watch?v=d7ZzZcbH3pg
Удирдаач Нүмажири Рюүсүке
Нийслэл Токио хотын симфони найрал хөгжим
Алдартай симфони найрал хөгжмийн удирдаач Коное Хидемаро нь ноён үүсэлтэй ураг төрөлд төржээ. Түүний ураг төрөл нь эрт үеэс Япон эзэн хааны ордны хөгжим буюу Гагакү удирдаж ирсэн ноён юм. 1923 онд Европ руу яваад Берлинд Ерих Клейберээс удирдахуйн ухаан, М. Шиллингсээс хөгжмийн зохиомжийг тус тус заалгажээ. Бас Парист очоод Винсэнт Диндьгаасхөгжмийн зохиомжийг сурсан. 1924 онд Берлин филармонийн тоглолтод улирдаачаар оржээ. 1925 онд Ямал Коосакүтай хамтраад одоогийн NHKсимфони найрал хөгжмийн урьдын байр суурь болсон “Япон симфони нийгэмлэг” байгуулжээ. Тэр 1935 он хүртэл энэ оркестрийг хичээнгүй хөгжүүлсэн. 1937 оноос 1945 он хүртэл ерөнхий сайдаас томилогдсон хөгжмийн олон улсын найрамдлын төлөөлөгчөөр Америк Европын олон улсын том хөгжимчидтэй уулзаад Европын Герман, Дани, Швед, Австри, Финлянд, Полиш, Болгар, Фрац, Бельги, Београд хот гэх мэтийн олон нутгийн оркестрад удирдаач хийжээ. Коное Хидемаро нь Японы симфони найрал хөгжмийн байгуулагч мөн.
Энэ нь Японы уламжлалт ордны найрал хөгжим буюу Гагакүгийн нэг нэртэй бүтээл ”Етенракү”гийг өрнийн симфони найрал хөгжимд зориулаад найруулсан бүтээл юм. Тэр үеэс Япон зарим хөгжмийн зохиолчид дэлхийн сонгодог хөгжмийн онолыг сурах төдийгүй Япон өвөрмөц бүтээл зохиохыг оролдож эхэлсэн. Коноегий ураг төрөл нь эрт үеэс Гагакү удирдаж ирсэн ноён юм. Бас түүний төрсөн дүү Гагакүгийн судлаач бөгөөд Коное Хидемаро нь дүүнээсээ материал аваад найруулсан гэнэ. Гагакү нь хэмнэл тодорхойгүй айзамгүй хөгжим болхоор гадаад хүмүүсийг гайхуулжээ. Энэ бүтээлээр сонирхол татагдсан дэлхийн алдартай удирдаач Л.Стоковский үүнийг тоглоод пянзанд бичүүлсэн. Энэ бүтээл нь жинхэнэ Япон өвөрмөц симфони найрал хөгжмийн бүтээл зохиохын төлөө нэг сонирхолтой туршилт мөн.
Коное Хидемаро найруулсан ”Етенракү”
http://www.youtube.com/watch?v=BRFxShpWgrQ
1931 онд бичүүлсэн

“Гагаку” найрал хөгжим бол голдуу 3 төрөлийн Оотеки(лимбэ), 3 Хичирики(бишгүүр), 3 Шоо(багласан бишгүүр), 2 Бива(бийбаа), Кото(ятга), Вагон(япон ятга), Тайко(их хэнгэрэг), Шооко(харанга) зэрэг хөгжмөөр бүрддэг.