Герман маягаар бүтээл зохиосон ахмад хөгжимчид


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Герман маягаар бүтээл зохиосон ахмад хөгжимчид


Нобүтоки Киёши(1887-1965) Магтуу”Далайн эргийн явган замаар зүүн тийш”(1940)

http://www.youtube.com/watch?v=oMWN7bRtznw
http://www.youtube.com/watch?v=SQ8V4XiTBGM
удирдаач Киношита Тамоцү
Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийн симфони найрал хөгжимчид, найрал дуучид
Нобүтоки Киёши 1887 онд Осакагад төржээ. Төрүүлсөн эцэг, дараа нь түүнийг өргөж авсан эцэг хоёулаа христосын лам бөгөөд Нобүтоки Киёши нь бага байхдаас Япон ардын дуунаас өөр христосын сүмийн сүлд дуунд дасаж байсан. Энэ нь түүний бүтээлд их нөлөөлсөн юм. 1915 онд Токиогийн хөгжмийн дээд сургуулийн доктор курс морин хийл, хөгжмийн зохиомжийн мэргэжилтэй төгсөөд тус сургуулийн дэд профессор болжээ. 1921 оноос 1923 он хүртэл засгийн газраас томилогдсон гадаад улс дахь судлаач болж Герман, Англи, Франц, Швецари, Италид морин хийл, хөгжмийн зохиомжийг 2 жил суржээ. Японд буцаж ирээд Токиогийн хөгжмийн дээд сургуулийн профессороор тус сургуулийн хөгжмийн зохиомжийн салбар нээсэн ажил гүйцжээ. Олон сайхан дуу бичээд(Үми юкаба буюу Далайгаар явах нь гэдэг дуу маш алдартай. Түүнээс өөр олон сургуулийн сүлд дуу бүтээсэн.) хөгжмийн болвсролын ажил хийгээд олон хөгжмийн зохиогч хүмүүжүүлжээ. Тэр нь А. Шёнбэргийн арван хоёрын журам додекафони, Б. Бартокийн журмыг ч 1920 оод оны үеэс сайн мэддэг байсан хүн боловч үүнийг огт хэрэглэхгүйгээр бүтээлийг зохиосон.
Түүний том магтуу”Далайн эргийн явган замаар зүүн тийш”(1940) нь 1940 онд болсон Японд анхны эзэн хаан ширээнд зарлсан 2600 жилийн ойд зориулсан бүтээл юм. Үнэндээ тэр жилд Токиогийн Олимп зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан боловч дэлхийн хоёр дугаар дайн эхлээд зогсоочихсон. Үүний олимпоор 1936 оны Германы олимп шиг Япон улсын хөгжлийг дэлхий дээр мэдүүлэх гэж байсан Япон засгийн газар нь олимпын оронд эзэн хаан ширээнд зарласан 2600 жилийн ойн ёслолыг хамаг Японд зохион байгуулаад үүнийг Япон ард түмнийг нэгтгэж сэрээд Япон орноо мандуулах нэг сайн боломж болгосон. Үнэндээ энэ анхны эзэн хаан нь зөвхөн домогийн хүн бөгөөд бодит анхны эзэн хаан зарласан нь 1600 орчим жилийн өмнө боловч 1930аад, 40өөд оны үед Японд христосын он тоололоос маш олон жилийн түүх, он тоололтой сайхан орон гэдэг нь чухал зүйл байсан юм. Энэ боломжийн тулд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд дуу хөгжим ч түүний нэг чухал зүйл байжээ. Юуны өмнө гадаадын алдартай хөгжмийн зохиочидад баярын бүтээл захиалсан. АНУ татгалзсан боловч Германы Р. Штраус, Францын Ж. Ибер, Италийн И.Пиццетти, Мажарын Ш.Вересс, Английн Б. Бриттен тус тус бичж өгжээ(Бриттен нь “Реквием”ийг бичж өгсөн нь маш сонирхолтой юм.). Түүнээс гадна олон Япон хөгжмийн зохилчид энэ ойд зориулаад дуу хөгжмийн бүтээл бүтээсэн. Үүнд тэр үеийн милитариз, национализмтай холбоотой бүтээл зохигдсон тал байдаг боловч зохилчид нь жинхэнэ Япон маягтай бүтээлийг зохиохоор хичээнгүй бичсэн тал ч багаа гэж үзэгддэг. Магтуу”Далайн эргийн явган замаар зүүн тийш” ч ийм бүтээлийн нэг бөгөөд Нобүтоки Киёшигийн нэртэй сайхан бүтээл юм. Шүлгийг алдартай шүлэгч Китахара Хакүшүү бичсэн. Эрт үеийн анхны эзэн хаан Кюүшүү аралаас хуучин нийслэл Нара руу усан онгоцоор яваад дайсныг ялаад ширээнд зарлсан гэдэг агуулгатай домогт үндэслэн бичсэн шүлэг юм.

Киши Коойчи(1909-1937) Симфони”Буддын насан туршийн амидрал”(1934)

Ⅰ.Molto sostenuto-Allegro 16’41” Ⅱ.Andante 5’45” Ⅲ.Vivace 8’05” Ⅳ.Adagio 11’46”
http://www.youtube.com/watch?v=Zy2EAkTMZ-8
Удирдаач Комацү Казүхико
Орос Холбоот улсын Санкт-Петербург хотын симфони найрал хөгжим
1909 онд Осака мужийн сүйта гэдэг хотын баян айлд төржээ. Дараан Хёого мужийн Ашия хотод нүүн сууж тэнд хийлийг хувиар сурч эхэлсэн. Тэр үеийн Ашия хотод олон гадаадын хөгжимчид, урлагийн ажилтан амьдардаг байжээ. 1928 онд Швецарийн Женевийн хөгжмийн дээд сургууль амжилттай төгсжээ. Дараа нь Берлин хөгжмийн дээд сургуульд хийлийг сурангаа П. Хиндемитээс киноны хөгжмийн онолыг заалгаад орой театрийн сургуульд жүжиглэлийг суралцдаг байжээ. 1933 оноос 1935 он хүртэл Берлинд хөгжмийн зохиолч, удирдаачаар ажилласан. 1935 онд Японд буцаж ирээд ихэвчлэн удирдаачаар ажилласан боловч 1937 онд 28 насандаа зүрхийн өвчөн болохоор нас барсан нь маш харамсалтай юм. Түүний уянгын бүтээлүүдийг сүүлийн үеэр удирдаач Комацү Казүхико бас зарим хөгжимчид нь тоглоод сонсогчдод танилцуулж дахиад сэргэж байна.
Түүний бүтээл бол Япон аялгуу Герман маягийн зохирол хоёрыг нийлээд улмаар заримдаа К. Дебюсси шиг ихэсгэсэн эгшиглэгээ хэрэглэсэн. Энэ бүтэн симфони ”Буддын амидралын түүх”(1934)ийн дотор ч тийм шинж илэрхийлсэн. Энэ симфонийг 1934 онд дэлхийн алдартай Берлин филармони симфони оркестр зохилчийн удирдаачаар анх тогложээ.
Кишигийн өөр бүтээл
"Хийлийн концерт"
http://www.youtube.com/watch?v=qKyuacE9gqA

"Японы зураглал" симфони чуулбар(1934), Симфони найрал хөгжмийн "Япон чуулбар"(1934)
http://www.youtube.com/watch?v=bsGPI3Q3LfE


Отака Хисатада(1910-1951) ”Япон чуулбар”(1938)

Ⅰ.Өглөө 3’57” Ⅱ.Хүүхдүүд тоглох нь 4’18” Ⅲ.Бүүвэйн дуу 4’56” Ⅳ.Баяр наадам 1’53”
http://www.youtube.com/watch?v=5DaGyLAOTd8
Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Отака Хисатада 1911 онд Токиод төржээ. Эцэг нь хиатадын уран зохиолын эрдэмтэн бөгөөд 10 ахтай байсан. Сейжоо дээд суагуулиас гараад 1931 онд Австралийн Вена хотод очоод төгөлдөр хуур хөгжмийн онол суржээ. Дараачийн жилд Японд буцаж ирээд Мүсашино хөгжмийн дээд сургуульд багшилжээ. 1934 онд дахиад Вена хотод очоод улсын хөгжмийн их сургуулийн магистрант хөгжмийн зохиомж, удирдахуйн ухаан суржээ. 1938 оноос удирдаачаар Вена симфони оркестр, Берлин филармони симфони оркестр гэх мэтийн найрал хөгжмийн коэцерт орж байсан. 1940 онд Японд буцаж ирээд голдуу Шинэ симфони оркестра(NHK симфони оркестр)ын удирдаачаар ажиллаж тэр үед Еврей хүн болохоор Японд ажиллахад бэрхшээлтэй байсан Польшийн удирдаач Ж. Розеншток(NHK симфони оркестрыг хатаад “жинхэнэ мэргэжилийн симфони оркестр” болгосон хүн)ыг удирдаач Ямад Казүотой хамт тусласан. Дэлхийн хоёрдугаар дайны үед, түүнээс дараа ч үргэлж удирдаач, хөгжмийн зохиолчоор өдөр шөнөгүй ажиллаад 1952 онд хэд ядархаар насбаржээ. NHK симфони оркестр 1952 оноос Отака Хисатада нэрэмжит найрал хөгжмийн шагнал зохион байгуулсан. Энэ шагналд жил болгон тус жилд анх тоглосон найрал хөгжимд зориулсан бүтээлээс сонгодог.
Тэр энэ ”Япон чуулбар”ыг Венагийн улсын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиомжийн аигийн төгөсөлтийн бүтээлээр төгөлдөр хуурт зориулаад зохиод 1938 онд наралжуулсан. Найрал хөгжмийн ”Япон чуулбар”аар 1939 онд Японд зохион байгуулагдсан Феликс Вейнгартнер нэрэмжит хөгжмийн зохиомжийн уралдаад шагнал хүртжээ. Японы хүүхдүүдийн тоглоомын дуудлага, бүүвэйн дууны аялгуу, баяр ёслолын хэнгэргийн хэмнэлийг Герман маягтай нийлүүлсэн бүтээл юм.

Отакагийн өөр бүтээл
2 төгөлдөр хуурын "Мидаре"
http://www.youtube.com/watch?v=tMTmac2uKIo

"1-р симфони" 2-р анги 1948
http://www.youtube.com/watch?v=5QruS5nOrXU
Cond. - Yuzo Toyama
NHK Symphony Orchestra

"Флейт, симфони найрал хөгжмийн концерт" 1951
http://www.youtube.com/watch?v=Qznt4WjTNAo
http://www.youtube.com/watch?v=h6AFZwXWqQs
http://www.youtube.com/watch?v=88OU6PaM9QY
Флейт: Ниймура Ририа
Удирдаач Комацу Чосей
Токио филармони симфони найрал хөгжим

"Морин хийл, симфони найрал хөгжмийн концерт"1944
http://www.youtube.com/watch?v=DSDMsY48gZc
http://www.youtube.com/watch?v=m2NZmFFhl6w
Морин хийл:Ивасаки Ко
Удирдаач Вакасүги Хироши
Нихон филармони симфони найрал хөгжим


Тухайн үеийн алдартай зохиолын дууны ая цөөхүүл хөгжмөөр

“Далайн хаяаны дуу”~”Ака тонбо”~”Оборозүкиё”~”Шингэх нарны туяа” 14‘19”
http://nicosound.anyap.info/sound/sm3177910
Пайяард цөөхүүл найрал хөгжим
Удирдаач, Жан-Франсой Пайяард
Тэр үед одоо ч бүх Япочууд мэддэг алдартай дуунууд төржээ. Энэ дуунууд хойшхи цаг үеийн дуунд их нөлөөлсөн бөгөөд одоо ч олон хүн мэддэг юм. Нарита Тамезо(1893-1945) ая, Хаяши Кокей үг бичсэн “Далайн хаяаны дуу”(1913)-(Далайн хаяанд салхинд гарахын тухай дуу), Ямада Коосаку ая, Мики Рофу үг зохиосон “Акатонбо”(1927)-(Акатонбо гэдэг нь намар Японд будааны талбайд их нисдэг хорхойн нэр. Хөдөөний намрын үзэмж, амьдралын дуу), Боловсрол, Соёлын Яамны Бага Сургуулийн Дууны Эмхэтгэлийн Хороо ая, үг зохиосон ”Оборозүкиё”(1914) -(Нимгэн будан татсан хаврын шөний сарнын тухай дуу), Кусакава Шин(1893-1948) ая, Накамура Уко үг бичсэн ”Шингэх нарны туяа”(1919) -(Шингэх нарны туяан дор гэр лүү хариж байгаа хүүхдүүдийн дуу) гэдэг дуунуудыг хөгжмийн зохиолч Яширо Акио(1929-1976) 1969 онд цөөхүүл найрал хөгжимд зориулан найруулсан.