Франц маягийн зохирол ба Япон аялгуу

Франц маягийн зохирол ба Япон аялгуу

Япон дуу хөгжмийн шинэчлэлийн эхэнд ихэнхи хөгжимчид Герман романтизмын хөгжмийн онолыг сурч байсан. Гэвч 1920, 1930аад оны үеэс Францын маягтай хөгжмийн онолыг сурч эхэлжээ. Зарим хөгжимчид Япон өвөрмөц бүтээл зохиоход Япон аялгуу нь Герман онолтой зохихгүй. Францын импрессионист хөгжимчид(К. Дебюсси, М. Равель гэх мэт) дорно дахны маягтай бүтээл бичсэнээс сурч авах хэрэгтэй гэж үзэж байсан. Сүгахара Мэйроо(1897-1988), Икеноүчи Томожиро хоёр ЯпондФранцын маягтай хөгжмийн онолыг заасан анхны хүмүүс юм.

Сүгахара Мейро(1897-1988)


Икеноучи Томожиро(1906-1991)”Морин хийл, төгөлдөр хуурын сонатина”(1957)

Ⅰ.прелюд 5’28” Ⅱ.канцонетта 1’56” Ⅲ.токката 4’38”
морин хийл, Рейне Флашот
төгөлдөр хуур, Нодайра Ичиро
Икеноучи Томожиро 1906 онд Токиод төржээ. Аав нь алдартай шүлэгч Такахама Кёши. Октябрийн хувьсгалын дундаар улс төрийн орогнол гуйж ирсэн төгөлдөр хуурч Николскаягаас төгөлдөр хуурыг, Польшоос орогнол гуйж ирсэн Рубиенскийгээс зохиролыг сурчээ. Кейо-Гижуку их сургуулиас гарч 1927 онд Францын Парис хотноо очоод алдартай Парисын Хөгжмийн Дээд Сургуулид оржээ. Тэнд П.Фауше, Х.Бюссер нараас хөгжмийн онол, хөгжмийн зохиомж заалгаж сургуулиа амжилттай төгсчээ. 1937 онд Японд буцаж ирээд Нихон Их Сургуулийн урлагийн тэнхимийн профессор болж 1947 оноос хойш улсын Токиогийн Урлагийн Их Сургуулийн профессороор олон жилийн турш ажиллажээ. 1952 онд Франц улсын “Легион доннеур” одон хүртжээ.
Тэрбээр Парисын Хөгжмийн Дээд Сургуулид орсон анхны япон хүн бөгөөд франц маягийн хөгжмийн зохиомжийг Японд авчирсэн. Дэлхий хоёрдугаар дайнаас өмнө Японд голдуу Германы романтизм маягийн хөгжмийн зохиомжийг заалгадаг байсан боловч тэрбээр Францад сурсан юмыгаа зааж эхэлсэн. Ялангуяа тэрбээр Токиогийн Урлагийн Их Сургуулийн профессор болсоноос хойш Японы хөгжмийн боловсролын төв буюу тус Токиогийн Урлагийн Их Сургуулийн сольфеджио, хөгжмийн зохиомжийн арга нь Герман маягаас Франц маяг болсон. Энэ нь Япон дахны хөгжмийн боловсролын бүх талаар нөлөөлсөн юм. Түүний зохиосон дуу, хөгжмийн бүтээл цөөхөн боловч тэрбээр Японы хөгжмийн боловсролын талаар ач холбогдолтой хүн мөн. Түүний шавь нь хөгжмийн зохиолч Яширо Акио, Мцумура Тейзо, Хаяши Хикару, Миёши Акира гэх мэт. Бас шүлэгчээр япон “Хайку(япон үндэсний богино шүлгийн нэг төрөл)” зониол ч үлдээсэн.
Чавхдаст хөгжмийн дөрвөлийн "Прелюд ба фуга"
http://www.youtube.com/watch?v=-yB49PQh6VE

Хирао Кишио(1907-1953) Симфони найраглал ”Кинута”(1938)

Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Хирао Кишио 1907 онд “Юокёку”,”Нагаута” зэрэг япон ардын жүжгийн дуунд их сонирходог баян гэр бүлд төржээ. Тэрбээр Токиод Кейо-Гижуку их сургуульд анагаах ухааны мэргэжил сурч байсэн боловч Герман хэлний аигид нүүн оржээ. Тэр үед хөгжмийн зохиолч, армийн хөгжмийн чуулгын дарга Оонума Саторугаас хөгжмийн зохиомж сурч байжээ. 1931 онд Францын Парис руу явж тэнд Школа Каторм хөгжмийн дээд сургууль, Сезар Франк хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиомж, флейт сураад 1935 онд Японд буцаж иржээ. 1936, 1937 онд Шинэ Симфони Найрал Хөгжим(Одоогийн NHK Симфони Найрал Хөгжим) зохион байгуулсан хөгжмийн бүтээлийн уралдаанд шагнал хүртжээ. Япон аялгуу Франц маягаар зохиролцуулж “Флейтын сонатина”, Оокура Кихачро урласан “Оокурауро” гэдэг шинэчлэсэн Шакухачи(Япон хумсны цуур)д зориулсан “Үр тарих дуу” зэрэг бүтээл зохиосон. 1953 онд өмнө үү өвдөж нас барав.
Тэрбээр Симфони найраглал ”Кинута”-гийг 1938 онд бичиж 1942 онд Нихон Симфони Найрал Хөгжм(Одоогийн NHK Симфони Найрал Хөгжим)ийн 239-р тогтмол концертонд нийтлэжээ. Энэ бүтээл бол япон ардын “Ноо” жүжигчин Зеами(1363-1443) бүтээсэн “Кинута” гэдэг жүжигээс санаа авч зохиосон. Энэ《Хөдөөнөөс ажилтай болж нийслэл хот руу яваад буцааж ирээгүй нэг хүний эхнэр нь нөхрийгөө санаж, Хятадын нэг домогт хол газарт баривчилсан хүний гэр бүл түүнийг санаад орой бүр “Кинута” гэдэг даавуу хийхэд хэрэглэдэг банзныг цохисон гэдгийг дурсан санаж өөрөө цохиж үзсэн боловч нөхөр арай буцаж ирсэнгүй. Сүүлд эхнэр нь нөхөрийг дурлан санаж буцаад ирэхгүйг өширхөж нас барсан.》гэдэг агуулгатай. 1942 онд гэвэл Япон улс дайнд ялж байсан бөгөөд олон хүмүүс баярлаж байсан үе юм. Гэвч тэрбээр хүчлэн зүрхлэж ийм эмгэнэлт бүтээлийг нийтлэжээ. Үүнээс нь олон улсын харилцааны талаар сайн мэддэг сэхээтэн байсан Хирао Кишиогийн тэр үеийн бодолыг мэдэн авч болно.
Төгөлдөр хуурын сонат 1-р анги
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/pianosonatabykishiohirao.m3u
Гобой, төгөлдөр хуурын сонат
http://www.youtube.com/watch?v=ylnFZCJeLdY
http://www.youtube.com/watch?v=rOOyQ0EItlw
http://www.youtube.com/watch?v=cP_hLx0TlmI

Ардын хөгжмөөр хөгжимдсөн “Шинэ Япон хөгжим“

Мияги Мичио(1894-1956) Ятга, симфони найрал хөгжимд зориулсан ”БАНШИКИ хөг эгшиглэгээтэй концерт”(1953)

Ⅰ.удиртгал 12’54” Ⅱ.кантабиле 6’18” Ⅲ.рондо 5’52”
Ятга Мияги Киёко
Удирдаач Сато Коотаро
Шисей Нихон симфони найрал хөгжим
Алдартай ятгачин Мияги Мичио 1894 онд Кобе хотноо төржээ.Бага байхдаа пянзны дэлгүүрт очоод тэнд тавьсан сонгодог хөгжмийг сэм чагнадаг байсан нь дараагийнхаа ардын хөгжмийн бүтээлдээ нөлөөлсөн. 8 насандаа сохросон.Тэр үеэс ятгын ИКҮТА чиглэлийн(Япон Кансай бүс нутгын ятгын уламжлалын зарим чиглэлийн ерөнхий нэр) ятгачин Кикүнака Кенгёо, Накажима Кеигёо(Кенгёо гэдэг нэр бол сохрын хөгжимчдийн хамгийн дээд цол.)гоос тус тус амжилттай суржээ. 13 насаасаа гэр бүлтэйгээ хамт Солонгост нүүн сууж тэнд ятгыг зааж эхэлсэн. Солонгост нэртэй хүн болоод 1918 онд Токиод очоод тэнд тайлан концерт зохион байгуулаад хөгжмийн зохиолчоор ч ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш “Шинэ Япон хөгжим“ гэдэг нэрээр Япон ардын хөгжмийг сэргээн хөгжүүлэх ажил эхэлжээ. Ардын хөгжмийн зэмсгийн шинэчлэлийн ажил(Ер нь Япон ятга нь 13 чавхдастай байсан боловч 17 чавхдаст ятгыг хийсэн. Түүнээс өөр 80 чавхдаст ятга, богино ятга, их хуучир хийсэн.), ам дамжиж ирсэн уламжлалын ая нотоор тэмдэглэх ажил гэх мэт гүйцжээ.
Түүний гавьяа зүтгэлд днлхийн сонгодог хөгжимйн нөлөөтэй(гетерфони маягтай байсан Япон ятга аяд гомофони оруулсан. Бас Францын импрессионизмийн нөлөөтэй.) ардын хөгжмийн шинэ бүтээл зохиосон нь тэр үеийн Япон хөгжмийн шинэчлэлт маш чухал бөгөөд одоо ардын хөгжимчид Мияги Мичиогийн бүтээлийг орчин үеийн ардын хөгжмийн сонгодог бүтээл гэж үздэг. Ятга, симфони найрал хөгжимд зориулсан ”БАНШИКИ хөг эгшиглэгээтэй концерт”(1953)гийн БАНШИКИ бол зүүн Азийн хөгийн нэр бөгөөд си минортой адилхан юм. Японд БАНШИКИ хөггийг өвөлийн хөг гэж үздэг байсан. Мияги Мичио ая зохиод симфони найрал хөгжмөөр алдартай хөгжмийн зохиолч Мацүдайра Ёрицүне(1907-2001) найралжуулсан.
Ятга, симфони найрал хөгжимд зориулсан ”БАНШИКИ хөг эгшиглэгээтэй концерт”
http://www.nicovideo.jp/watch/sm2422201
http://www.nicovideo.jp/watch/sm2422311
http://www.nicovideo.jp/watch/sm2422394
Шакүхачи, ятгын Хаврын тэнгис
http://jp.youtube.com/watch?v=X0OYz3qz28A

最終更新:2013年11月18日 22:56