Дэлхийн хоёр дугаар дайны өмнөх модернизм


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Дэлхийн хоёр дугаар дайны өмнөх модернизм

ⅩⅩ зууны эхний үед Франц, Герман, Орос, Итали зэрэг оронд модернизмын урлагийн хөдөлгөөн их болжээ. Жишээлбэл Футуризм(Ирээдүйн журам), Конструктивизм, Кубизм, Сюрреализм гэх мэчлэн. Японд ч тэр үед дуу хөгжмийн талаар шинэ цагийн шинэ бүтээлийг зохиох янз бүрийн туршил болсон. Жишээлбэл хөгжмийн зохиолч Итоо Нобору өөрийнхөө бүтээлд зохирол эвдрэл, утгагүй үгтэу дуу зэрэг шинэ арга журам хэрэглэсэн. Ийм байдал1920-иод оны Японд либерализмын нөлөө ихтэй байсантай холбоотой.

Хашимото Күнихико(1904-1949)

”Боов ба охин”(1928)
”Бүжиг”(1929)
сопрано, Айкава Юми
төгөлдөр хуур, Ханаока Чихару
Хашимото Кунихико 1904 онд Токиод төрсөн боловч бага байхад Осака хотод ажилтай болсон ааваа дагаж гэр бүлтэйгээ Осакад очоод тэнд өсчээ. Дунд сургуульд байхдаа хийл заалгаж 1923 онд Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийн хийлийн ангид оржээ. Тэрбээр хөгжмийн зохиомж сурмаар байсан боловч тэр үед хөгжмийн зохиомжийн анги Японд байгаагүй. Ийм учраас тэр хийл, төгөлдөр хуурийг сургуульдаа заалгаад хөгжмийн зохиомжийг бараг бие даан суржээ. Заримдаа хөгжмийн зохиолч Нобутоки Киёшигаас зөвлөмж авсан гэнэ. Үүнээс хойш Хашимото Кунихико нь хөгжмийн зохиолчоор асар их ажилласан. 1925-1927 онд симфони наырал хөгжмөөр хөгжимдөх япон ардын бүжигчинд зориулсан шинэ балетын бүтээл бичиж нэртэй болжээ. 1920-иод оны сүүлийн хагаст бичсэн дуунууд нь Ямада Косаку нарын ахмад зохиолч бүтээсэн Герман романтизмын нөлөөтэй дуу их дуулдаг байсан тэр үеийн хүмүүсийн сонирхол татсан. Мөн түүний бичсэн шинэ зохиолын ардын дуу нь хотжиж эхэлсэн тэр үеийн хотын хүмүүсээр нутгаа санагалзуулсан. “Шинэ үеийн хөгжимчин бол сонгодог хөгжим, нийтийн дуу хөгжим ялгаварлаж болохгүй” гэж боддог байсан тэр нь Виктор гэдэг том пянзны компани дор нийтийн дуу, хөнгөн хөгжмийг зохиох, найруулах ажил хийж, джаз хөгжимтэй дуу ч олон бичсэн. Үүнээс өөр отделения 1/4 тоновой хөгжим(бага хөгийг улмаар хагасаар хуваасан хөг хэрэглэх хөгжим) бол өрнө дахны арван хоёр эгшиглэнээс япон ардын дуу хөгжмийн эгшигт таарна гэж бодоод 1930 онд “Сургуулилж давтах эрдмийн ажил” зохиожээ. 1933 оноос Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийн багшаар ажиллаж 1934 онд тус сургуулийг төлөөлж Герман романтизм маягийн магтуу “Хааны хүү мэндлэсэн ойд зориулсан баярын дуулал” бичжээ. Энэ жилээс Соёл Боловсролын яамны тушаалаар явуулах оюутнаар Австрийн Вена хотод А.Шёнбергийн шавь Егон Верес нараас заалгаж том хөгжимчний олон тоглолт үзэж Герман, Итилид фашизм дор соёл, дуу хөгжмийн байдал мэдэн авч сүүлдээ Америкт А.Шёнбергээс заалгаж 1937 онд Японд буцаж ирэв. Тэр жилд Япон Хятадтай тулалдаж байсан бөгөөд Хашимото Европ руу явахын өмнөх либерализмын нөлөөтэй байсан үеэс Японы нийгмийн байдал шар өөрчилжээ. Тэгээд Хашимото Кунихико нь улсын Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийг төлөөлөх хөгжимчнөөр эх орныхоо төлөө улсын бодлог дагаж ажиллахыг найдагдаж тэр өөрийнхөө гайхамшигт авьяасаар тус итгэл даачихжээ. Ингэхэд дайн хийж байгаа япон улсын нэр хүндийг өргөх олон дуу зохиож Хятадын Нанжин хотыг эзэлсэн ойд зориулсан дуурь маягийн магтуу бүтээж Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийн удирдаачаар Манжго байгуулсан 10 жилийн ойд зориулсан аялалын коицертонд орж алдартай жанжин Ямамото Исорокугийн дайнд үрэгдэгсэдэд зориулсан бараг В.Р.Вагнер маягийн гашуудлыг хөгжим бичжээ. Ийм болохоор Дэлхий хоёрдугаар дайн дууссаны дараа түүнийг “дайны үед хэтэрхий идэвх зүтгэл гарсан хөгжимчин” гэж нэрлэж ажилаас халагдсан. Үүнээс хойш дайн хийхийг хориглосон шинэ үндэсэн хуульд зориулсан симфони, миритализмын улсын бодлогийг тусласныг гэмших санаатай бүтээлүүдийг зохиож 1949 онд өмнө үү өвдөж нас барав. Хөгжмийн зохиолч Коо Бун-я, Шимизу Осаму, Дан Икума, Акутагава Ясуши, Маюзуми Тоширо, Яширо Акио нар түүний шавь юм. Хашимото Кунихико нь ийм амьдралын түүхтэй хүн боловч Японы хөгжмийн түвшинг дээшлсэн чухал хөгжимчин мөн.
Алдартай дуу ”Боов ба охин”-ы шүлгийг алдартай яруу найрагч Сайжо Ясо бичсэн.
《Боовд дуртай Парисын охин
Хоёлаа цуглан яараад
буланд байдаг боовны дэлгүүр лүү “Bonjour”》
гэдэг хөөрхөн агуулгатай.
”Бүжиг” гэдэг том дууны бүтээл бол бараг ганцаараа дуулах дуурь шиг бүтээл юм. 《Нэг охин нэг ламтай хайрлаж болсон боловч лам нь шашны ёс жаягаас айж охинтоы салах гэж зугтжээ. Ламыгаа их өширхсөн тэр охин ламыг хөөж сүүлдээ том могой өөрчлөн болж ламыгаа шатан алжээ.》гэдэг агуулгатай япон ардын жүжгээс санаа аваад яруу найрагч Фухао Сумако бичсэн шүлэгт ая зохиосон. Ярих шиг дуулах шинэ арга хэрэглэх модернизм хэлбэр, Япон ардын хүүхэлдэйн жүжиг “Жоурури”гийн ая нийлээд зохиосон гайхамшигт сайхан бүтээл юм.
Магтуу "Япон эзэн хааны хүү төрсөн баярын дуулал"(1934)
http://nicosound.anyap.info/sound/sm6462769
1-р Симфони
http://www.youtube.com/watch?v=zw9MJ2Pgoqo


Фукай Широ (1907-1959)”Элэглэлт дөрвөн анги” (1936)

Ⅰ.Фалья 4’56” Ⅱ.Стравинский 1’39” Ⅲ.Равель 3’34” Ⅳ.Руссель 6’15”
http://www.youtube.com/watch?v=nfs8JcylFE0
Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Фукай Широ 1907 онд Акита мужид төржээ. 1927 онд Кагошима мужид байдаг байсан улсын 7-р ахлах сургууль төгсөөд улсын Токиогийн Их Сургуульд физик сурах гэж байсан боловч уушиг өвдөөд нутагтаа буцаж сувиллуулсан. Тэнд дунд сургуульд байхад заалгаж байсан нэг багшийн нөлөөллөөр хөгжмийн зохиолч болох гэж шийдсэн. 22 насаасаа Токиод ирээд хувийн Кунитачи хөгжмийн дээд сургуульд харъяаллын бүртгэл хийлгэж бараг бие даан сурч хөгжмийн зохиолч Сугахара Мейрогийн хичээлд сууж 1931 оноос хөгжмийн зохиолчоор ажиллаж эхэлжээ. Орой сурч эхэлсэн боловч нилээн хурдан сурсан гайхамшигт авьяастан гэж хэлж болно. Тэрбээр зарим концертын бүтээл, олон киноны хөгжим зохиож мөн хөгжмийн шүүмжлэгчээр ч ажилласан. Тэр маш хурц ухаантай өвөрмөц шинжтэй хүн бөгөөд зөв мэдээлэлтэй түүний шүүмжийг одоо уншихад ч сонирхолтой юм. Бүтээлийнхээ шинж бол И.Стравинский, М. Равель шиг их хөгжин өнгөлсөн найралжуулгын тэхниктэй сэргэлэн хөгжим гэж үзэж болно. Тэрбээр 1930-аад оны үеийн олон шинэ хөгжмийн арга журмыг Японд хамгийн хурдан сурсан хүн мөн.
”Элэглэлт дөрвөн анг”-ийн үндэсэн бүтээл буюу “Таван элэглэл” бол 1933 онд бичигдэж радиогоор нэвтрүүлжээ. 1936 онд Үүнээс 3-р ангийг хасч сүүлчийн ангийн нэр “Барток”-ийг “Руссель”-гээр солилцож, хамгийн гол нь илүү том оркестрт зориулаад дахиад шинээр найралжуулжээ. Энэ бүтээл зөвхөн элэгллийн урлаг төдийгүй тус тус ангиудаа элэгллийн хэлбэртэй боловч Фукайгийн аргаар өөрчлөж жинхэнэ Фукайгийн хөгжим болчихсон. Мөн Фукай энэ бүтээлээр янз бүрийн олон Европын том хөгжмийн зохиолчдын арга журмыг сурдаггүй тэр үеийн өөр зарим япон хөгжмийн зохиолчдыг шүүмжлэсэн санаа ч байсан гэж судлаачид үздэг.

Ифукубе Акира(1914-2006)”Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн Симфони Концерт” (1941)

Ⅰ.Allegro mechanico 14’44” Ⅱ.Lento melancholia 10’25” Ⅲ.Vivace barbaro 11’35”
http://www.youtube.com/watch?v=S5kxQekbtr8
удирдаач, Танака Ёшиказу
төгөлдөр хуур, Татено Изуми(Татэно Изүми)
Саппоро хотын симфони найрал хөгжим
Ифукубе Акира 1914 онд Хоккайдогийн Куширо хотод төрч бага сургуулийн үеийг хөдөө Отофуке тосгонд өнгрүүлжээ. Тэнд Айну үндэстэн олон амьдардаг байсан. Аав нь тэр тосгоны дарга байсан бөгөөд Ифукубе аавтайгаа хамт Айнугийн айлд очиж Айну хүмүүсийн найр үдэшлэгт орж бас өөрөө Айнугийн найзтайгаа цуг тоглодог байсан. Энэ өөр үндэстний соёлтой танилцсан туршилага нь Ифукбегийн бүтээлд их нөлөөлсөн. 1932 онд улсын Хоккайдо Их Сургуульд орж ой судлалыг сурангаа тус сургуулийн симфони найрал хөгжимд, ах дүү найз нартайгаа хамтран “Шинэ Хөгжмийн Холбоо” гэдэг шинэ цагийн хөгжмийн бүтээлийг танилцуулах сайн дурын хөгжмийн хамтлаг байгуулаад тэнд хийл тоглодог байжээ. Тэр үед хамт тоглодог байсан найз бол дараа алдартай хөгжмийн зохиолч болсон Хаясака Фумио, дараа нэртэй хөгжмийн шүүмжлэгч болсон Миура Ацуши юм. Тэрбээр хөгжмийн онол, зохиомжийг бие даан сурсан боловч түүний бичсэн анхны симфони найрал хөгжмийн бүтээл “Япон рапсоди” 1936 онд Францын Парист болсон хөгжмийн зохиолын уралдаанд 1-р байранд оржээ. Түүний бүтээлийн санааны шинж бол ардын маягаар ая бичдэг боловч ганцхан япон үндэстний маягаар бичдэггүй. Тэрбээр өнөө үеийн Япончуудын өвөг дээдэс нь янз бүрийн угсаатан, жишээлбэл хойт Азийн тивийн морьтой хүмүүс, Зүүн Өмнөд Азийн хүмүүс, хятад, солонгосчууд гэрэг хүмүүсээр бүрддэг, өөрөөр хэлбэл Япончууд бол холимог үндэстэн гэдгийг түүхэн судлалын талаар, мөн Айну зэрэг хойт азийн үндэстнүүдтэй танилцсан туршилагаас мэдэн авсан. Ийм учраас Ифукубе Акирагийн бүтээлийг Азийн ардын маягийн бүтээл гэж хэлж болно.
”Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн Симфони Концерт” (1941)-ыг бүтээсэн үед Ифукубе нь модернизмд сонирходог байсан бөгөөд орчин цагийн машин техникийн иргэншил, ардын соёл хоёрыг нийлүүлэх зорилгоор энэ бүтээл зохиожээ. Бүтээлдээ нь Дисгармони, машин техникийг сануулах найралжуулга их хэрэглэснийг сонсон авч болно. Энэ бүтээлийн нот 1945 онд агаарын дайралтаар анх тоглосон Токио симфони найрал хөгжимийн сургуулийн танхимтай хамт шатаасан гэж бодогддог байсан. Ийм болохоор тэрбээр тус бүтээлийн ая сэдвийг дараа нь “Тапкаар Симфони” (1954), “Ритмика остината”(1961) гэдэг хоёр бүтээлд хэрэглэсэн. Гэвч 1997 онд энэ бүтээлийн хөгжмийн зэмсгийн хувь хэсгийн бүх нот олдож дахиад сэргээн CD-д бичүүлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний ах цэргийн үйлдвэрт ажиллаж байхад нас барч, зохиолч өөрөө ч цэргийн онгоцны сэлбэгийг модоор хийх туршилын газарт цацраг идэвхт чанартаас болж өвдөж, нисэх онгоц, танк зэрэг олон машин техник орсон дайны гаслант дуусгаварыг үзэж Ифукубе нь өөрийнхөө концертийн бүтээлд модернизмын арга хэрэглэхийг бараг больсон.
Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн Симфони Концерт
http://www.youtube.com/watch?v=S5kxQekbtr8
Төгөлдөр хуур:Татэно Изүми

Оозава Хисато(1907-1953)

“2 хийл, виола, морин хийл, төгөлдөр хуурын тавал” (1933)
Ⅰ.Larghetto sostenuto 12’45”
Ⅱ.Вальс: Andante catabile ma non troppo 6’45”
Ⅲ.Adagio molto espressivo 12’05”
“My Heart” чавхдаст хөгжмийн дөрвөл
төгөлдөр хуур, Фужий Юми
“2-р симфони” (1934)
Ⅰ.Andante - Allegro 12’45”
Ⅱ. А)1-р ари 3’41”, Б)1-р токката 3’48”, В)2-р ари 2’33”, Г)2-р токката 3’26”,
Ⅲ.Capriccio alla rondo 11’03”
удирдаач, Дмитрий Яблонский
Оросын Филармони найрал хөгжим
"3-р Симфони"(1937)
Ⅰ.Allegro risoluto-Allegro http://www.youtube.com/watch?v=wqgN5h4Xxbs
Ⅱ.Adagio grazioso http://www.youtube.com/watch?v=sn8Ms-kOY9A
Ⅲ.Moderato http://www.youtube.com/watch?v=s5kmIkHZabg
Ⅳ.Allegro non troppo con fuoco http://www.youtube.com/watch?v=1AbhT-KNzcc
Удирдаач:Иймори Тайжиро
Кансай Филармони симфони найрал хөгжим
Оозава Хисато бол хэтэрхий эрт төрчихсөн гайхамшигт хөгжимчин мөн. Тэрбээр 1907 онд Кобе хотод төржээ. Аав нь төмөрлөг үйлдвэрийн енжнер,дарга байжээ. Ээж нь сонгодог хөгжимд сонирходог хирстос шашинтай хүн бөгөөд Оозава нь энэ ээжээс болж хөгжимд сонирходог болжээ. 1921 онд Амеркийн хирстос шашны байгууллага байгуулсан Кансэй Гакуйн дунд сургуульд орж тэнд хиристос шашны ёслолын хөгжмийн удирдагч болжээ. Мөн тэр үеийн Кобед дэлхийн нэгдүгээр дайн, октябрийн хувьсгалаас айж Японд ирсэн олон урлагчид, хөгжимчид амьдардаг байсан бөгөөд тэднээс төгөлдөр хуурыг сайн сурчээ. Улмаар сургуулийнхаа хайрал хөгжим, эрэгтэйчүүдийн найрал дууны дугуйланг удирдадаг болж, 1929 онд өөрөө төгөлдөр хуурч, удирдаачаар тоглолтонд орж амжилттай тогложээ. 1930 онд сургуулиа төгсөнгүүтээ Америк руу явж Бостон Их Сургууль, Нью-Енгланд Хөгжмийн Дээд сургууль хоёр сургуулиь хичээлд суугаад хөгжмийн зохиомж, төгөлдөр хуур сурчээ(багш нь Фредерик Конверсе). Тэнд Бостон Симфони Найрал Хөгжмийн хөгжимчидтэй найз болоод тэд хөгжимдөж өөрийн бүтээлийг нийтлэж чадсан. 1933 онд А.Шёнбергээс ч заалгаж Оозава нь их нөлөө авчээ. 1934 онд Английн Лондон руу явж олон хөгжимчид, радиогийн ажилтан, хэвлэлийн компанын хүмүүстэй танилцжээ. Тэрбээр эх орондоо биш Америк эсвэл Европт хөгжичнөөр ажиллах санаатай байсан. 1934 онд Парис хотод очоод алдартай хөгжмийн багш Н.Боуланже, П.А.Дюка нарын хичээлд суусан. Боуланже нь Оозавад “Япон өвөрмөц зүйлст анхаарч байгаарай.” гэж заажээ. 1935 онд тэрбээр Парис хотод Франц дах Япон Эрчийн Сайдын Яамны ивээнд “Япон Франц симфонийн концерт” зохион байгуулжээ. Энэ нь Парист болсон япон хүний анхны симфонийн концерт юм. Энэ коцертод Оозава өөрөө удирдаачаар орж Равель, Берлиоз нарын бүтээл тоглосноос гадна өөрийнхөө “Төгөлдөр хуур,симфони найрал хөгжмийн 2-р концерт”(1935), “2-р симфони”(1934) нийтлэсэн. Энэ концерт Парисын олон хөгжимчид, шүүмжлэгчдийн сонирхол татаж, алдартай хөгжмийн зохиолч Ж.Ибер, А.Оннегер нар Оозавагийг их магтажээ. 1936 онд Японд буцаж ирсэн тэр Токио, Осакад өөрийнхөө бүтээлийн коицерт зохион байгуулсан боловч сайн үнэлгээ авсангүй. Түүний бүтээл тоглоход өндөр төвшин техник хэрэгтэй бөгөөд тэр үеийн Японы оркестор сайн тоглож чадсангүй. Америкийн эсрэг сэтгэгдэл ихтэй байсан тэр үеийн нийгмйин байдалд Америкт сураад джаз хөгжим ч сайн мэддэг Оозава таарахгүй байсан. Модернизмын хөгжимд дасаагүй тэр үеийн Японы сонсогчид түүний бүтээлийг ойлгох хэцүү байжээ. Хөгжмийн зохиолч Сугахара Мейро, Ифукубе Акирагаас өөр Оозавагийг үнэлэсэн хүн бараг байгаагүй. Японд л тэрбээр хэтэрхий хөгжисөн хөгжимчин байлаа. Тэр Америк эсвэл Европт хөгжичнөөр ажиллах санаатай байсан боловч дайн эхлээд Японд ажиллахаас өөр арга байхгүй болжээ. 1939 оноос хойш радио, кино, нийтийн театрын ажилд ороод хөнгөн хөгжим, нийтийн дуу олон зохиож эхэлсэн. Дэлний хоёрдугаар дайнаас хойш симфо-джаз хөгжмийн бүтээл зохиож, радио нэвтрүүлгийн найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж, Кобе-Жогакуин эмэгтэйчүүдийн их сургуулийн хөжмийн сургуулийн профессор болжээ. 1953 онд хэт ажилласнаасаа болоод нас барав. Хүмүүс түүнийг сайн хагжмийн багш, нийтийн дууны зохилчоор харамссан. Модернизмийн гарамгай хөгжмийн зохиолчоор Парист алдаршсаныг хүмүүс бараг мартжээ. 2000-аад оны үе болоод хөгжмийн шүүмжлэгч Катаяма Морихиде түүний бүтээлийг олоод хүмүүс дахин сайн үнэлэлт өгөж баина.
“2 хийл, виола, морин хийл, төгөлдөр хуурын тавал” 1933 онд Бостонд бичигдсэн. Энэ бүтээлийн зарим хэсэгт өрнийн эгшигээс арай өөр япон ардийн эгшиг санагдахын төлөө Отделения 1/4 тоновой хөгжм(бага хөгийг улмаар хагасаар хуваасан хөг хэрэглэх хөгжим. Тэр үеийн Чехийн хөгжмийн зохиолч Алоис Хаба тэр онолоор нэртэй.)ийн арга хэрэглэсэн.
“2-р симфони” 1934 онд Парист бичигдсэн. Энэ симфонийн 2-р анги нь 4 бүлэгээр брддэг бөгөөд “1-р ари”-д английский рожокийн гоцлолтой, “1-р токката”-д хийлийн гоцлолтой, “2-р ари”-д хоёр кларнет гоцлолтой, “2-р токката”-д флейт, фагот, виола, морин хийл зэргийн гоцлолтой. Энэ симфонийн 2-р ангийг ингэж бүтээх санаа Оозавагийн өвөрмөц юм бөгөөд энэ симфони нь “симфони найрал хөгжмийн концерт”-ын шинжтэй.
Төгөлдөр хуур симфони найрал хөгжмийн 3-р концерт
http://www.schatz.co.jp/sb/oozawa_pcon3_1.mp3
http://www.schatz.co.jp/sb/oozawa02-2.mp3
http://www.schatz.co.jp/sb/oozawa03-2.mp3