Жинхэнэ Япон хөгжмийн бүтээлийг хэрхэн бичих вэ?


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Жинхэнэ Япон хөгжмийн бүтээлийг хэрхэн бичих вэ?

Ер нь Японд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх үед дуу хөгжим зохиоход юуны өмнө европын хөгжмийн онол сайн сураад заавал энэ онолоо дагаад зохиох ёстой гэж үзэгддэг байсан. Гэвч 1930-аад оноос жинхэнэ япон маягийн дуу хөгжмийг зохиохын тулд япон маягийн зохирол, найралжуулга, форм зэргийг судлаж эхэлсэн. Энэ нэгдүгээрт залуу хөгжмийн зохиолч ихсэж Японы хөгжмийн төвшин бөх талаар өсч зохилчид цөөхүүл, найрал хөгжмийн том бүтээл олон бүтээж эхэлсэнтэй холбоотой. Хоёрдугаарт 1930-аад оны үед гэвэл дайн эхлэх гэж байсан үе бөгөөд Японд улс төрийн талаар национализм тархаж байсан нь урлагийн талаар ч их нөлөөлсөн юм.
Ийм япон маягийн хөгжим зохиохыг удирдсан нэг чухал хүн бол Орост төрч Парист идэвх зүтгэл гаргасан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Александр Николаевич Черепнин(1899-1977) юм. Тэрбээр шинэ цагийн дуу хөгжмийн бүтээл зохиохын тулд ардын дуунд анхаарлаа хандуулаад Орос, Армени, Грузи, Азербайджан, Персийн ардын дуу цуглуулсан. 1934 оноос Шанхайд амьдарч, 1934-1936 оны хоорондоо 3 удаа Японд иржээ. Японд зарим залуу хөгжмийн зохиолчидтой уулзаад тэдэнд хөжмийн онол зааж тэднээр япон ардын язгуурын урлагт анхаарал татуулсан. 1935 онд япон хөгжмийн зохиолчдын уралдаан “Черепнин шагнал”-ыг зохион байгуулаад хөгжмийн зохиолч А.Руссель, Ж.Ибер, А.Онеггер, төгөлдөр хуурч Хенри Жил-Маршекс нартай хамт шалгасан. Тэнд Ифукубе Акира 1-р байр, Мацудайра Ёрицуне 2-р байрын шагнал авчээ. Мөн Черепнин “Черепнин эмхэтгэл” гэдэг нэрээр Азийн залуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн олон нот хэвлэсэн. Тэр үеийн Азийн хөгжмийн талаар түүний дэвшүүлсэн ач холбогдол их юм. (Түүнээс өөр 1925 онд Японд Францын төгөлдөр хуурч Хенри Жил-Маршекс ирээд Францын хөгжим танилцуулж, 1936 онд дуулаач Ф.И.Шаляпин ирээд концертод ороод Японы дуулаачдад нөлөөлөж Польшийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч А.Тансман 1932 онд ирээд япон залуу хөгжмийн зохилчидтой уулзаад тэдэнд нөлөөлсөн гэх мэт олон гадаад хөгжимчид ирсэн юм.)
Түүнээс гадна Улсын Радио(Одоогийн NHK) 1930-аад оноос Японы ардын дуу цуглуулан эмхэтгэх ажилаа эхлэсэн. Улсын Радио 1930-аад оны үеийн сүүлийн хагасаас “Ард түмний найраглал” гэдэг нэрээр Радиогийнхаа эмхэтгэсэн ардын дууг хэрэглэсэн симфони найрал хөгжмийн бүтээлийг олон хөгжмийн зохиолчдоос захиад тэднийг радиогаар нэвтрүүлсэн нь ч Япон маягийн зохиомжийн хөдөлгөөнд тус болжээ.

Мицукури Шуукичи(1895-1971)”Башогийн арван Хайкай” (1947)

Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Байгалийн шинжилэх ухааны доктор, профессор, хөгжмийн зохиолч Мицукури Шуукичи 1895 онд Токиогийн эрдэмтэдийн гэр бүлд төржээ. Улсын Токиогийн Их Сургуулийн технологийн сургууль төгсөж Германы Берлин хотод очоод Кайзер Вилхелм судлалын хүрээлэнд физикийг судлажээ. Түүний хажуугаа профессор Георге Шуманаас зохирлын ухааныг заалгажээ. Японд буцаж ирсэний дараа хөгжмийн зохиолч Ике Юзуругаас зохирлын ухааныг, Икеноучи Томожирогоос контрапункт болон фугыг, Ж.Кенигээс найралжуулгыг, удирдаач Ж.Розенштокоос удирдахуйн ухааныг тус тус сурчээ. 1930 онд эалуу хөгжмийн зохиолчдын групп “Шинээр хөгжиж байгаа хөгжмийн зохилчдын эвлэл” байгуулахад тэнд санаачлагчаар оржээ. Тус байгууллага 1946 онд “Япон орчин үеийн хөгжмийн нийгэмлэг” болгон өөрчилөж Мицукури түүний дарга болжээ.
Япон ардын эгшигтэй бөгөөд уянгатай дуу хөгжмийн бүтээлүүдийг бичснээс гадна “Япон зохирол”-ыг сэдэж өөрөө зохиожээ. Энэ нь 1930-аад оны үе хүртэл Япон хөгжмийн зоиолч ч голдуу европын маягаар хөгжмийн бүтээлийг зохиох ёстой гэж үзэгддэг байсан тэр үеийн байдалын эсрэг урлагийн хөдөлгөөн юм. Мицукури Шуукичигаас өөр акоустикийн судлаач Танака Шоохей, хөгжмийн зохиолч Хаясака Фумио, Германаас ирсэн Токиогийн хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн багш К.Прингсхейм нар сэджээ. Ялангуяа Мицукури Шуукичи, Танака Шоохей, К.Прингсхейм гурав хөгжмийн сэтгүүл дээр япон зохиролын тухай маргасан. Ингэхэд тэр үед “Япон зохирол”-ыг зохиохын тухай их ярилцаж байсан нь 1930аад оны үед мэргэжилийн хөгжмийн зохиолчдын тоо, төвшин өсч дууны бүтээлээс гадна цөөхүүл, найрал хөгжим ч их зохиогдож эхэлсэнтэй холбоотой. Тэр үед энэ “Япон зохирол” нь тогтмол систем болоогүй бөгөөд зөвхөн тус тус хүний өөрийнхөө туршилтад зогссон. Гэвч япон хөгжимчид европын хөгжмийн онол хичээнгүй судлаж улмаар япон өвөрмөц эгшигийг бүтээх мэдрэмжийг бодитой авч үзэхийг оролдсон нь орчин үеийн япон хөгжмийн түүхэнд чухал зүйл юм.
”Башогийн арван Хайкай” 1947 онд бичигдсэн. Хайкай буюу Хайку япон өвөрмөц богино шүлэг бөгөөд нэг нүлэг заавал 17 үсгээр бүрддэг. Алдартай япон “Хайку” шүлэгч Мацуо Башо(1644-1694) японы олон нутагаар аялалд явж үзсэн үзэсгэлэнээр олон сайхан шүлэг бүтээсэн. Түүний бүтээлээс арвыг сонгон авч тус тус шүлгийн шинжийг хөгжмөөр илэрхийсэн нь энэ ”Башогийн арван Хайкай” юм.

Киёсе Ясужи(1900-1981)”Япон баяр ёслолын бүжгүүд” (1942)

Ⅰ.Allegro 5’19” Ⅱ.Lento 10’01” Ⅲ. Allegro 5’03”
Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Киёсе Ясужи 1900 онд Оойта мужид төржээ. Бага насаасаа хийл тоглож байжээ. Зниме мужийн Мацуяма дээд сургуулийн утга зохиолын ангид орсон боловч хөгжмийн зохиомж сурах гэж сургуулиас гараад Токио руу явжээ. Токиод Ямада Косакугаас зохиролын ухаан сурсан боловч Герман маягийн зохирол түүний санаанд таарахгүй болохоор 2 сар заалгаад больжээ. Үүнээс хойш 3 жил нутагаас ойр Кагошимад бие даан сурч энэ үед Г.Форе, К.Дебюсси нарын Францын хөгжим мэдэж Франц маягийн зохимжийг ашиглаад өөрийнхөө дуу хөгжим зохиохийг тогтоожээ. 1928 оноос алдартай шүлэгч Ишикава Такубокугийн шүлэгт ая зохиосон нэг дуу нэртэй болсон. 1929 оноос 1 жил Францад сурсан хөгжмийн зохиолч Комацу Коосукегоос зохиролын ухааныг заалгаад 1932 оноос 3 жил К.Прингсхеймээс хөгжмийн онол сурчээ. 1930 онд “Шинээр хөгжиж байгаа хөгжмийн зохилчдын эвлэл” байгуулахад тэнд ороод 1936 онд түүний өөрчлөсөн байгууллага ”Япон орчин үеийн хөгжмийн зохиолчдын эвлэл”-ийн комисс болжээ.Тэрбээр зүгээр Францын онол дагаад зохиосон биш. Хмгийн гол нь өөрийнхөө чин сэтгэлээрээ бүтээлээ бичсэн. Үргэлж япон аялгуутай, товч тодорхой ритмтэй олон сайхан бүтээлийг бичсээр байсан хуурамч занд дургүй шудрага хөгжимчин юм.
Найрал хөгжмийн чуулбар ”Япон баяр ёслолын бүжгүүд” бол 1940 онд япон эзэн хаан ширээнд зарласан 2600 жилийн ойн баяр ёслолд зриулаад Япон Соёлын Төв Эвлэл захиалсан бүтээл “Япон бүжгийн чуулбар”-ыг дахин засаж сайжруулсан бүтээл юм. 1-р ангийг япон Шинто шашны ёслолын дуу бүжгээс, 2-р ангийг Гагакугаас ая хэлбэр аваад зохиожээ.
Хүүхдүүдэд зорулсан төгөрдөл хуурын аяз
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/kiyose1.m3u
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/kiyose2.m3u

Ифукубе Акира(1914-2006)”Япон рапсоди” (1935)

Ⅰ.Ноктюрн Ⅱ.Баяр наадам
удирдаач, Хироками Жун-ичи
Нихон Филармони симфони найрал хөгжим
Энэ бүтээл “Черепнин шагнал” хөгжмийн зохиомжийн уралдаанд тэргүүн суурь эзэлсэн. Энэ бүтээлийг зохиолч түүний найз Миура Ацуши нар захидал бичилцэж байсан удирдаач С.Севецкий 1935 онд Бостон иргэний оркестрын концертод анх тогложээ. 9 цохиолын хөгжимчид, 2 босоо ятга, контрафагот хэрэгтэй маш том симфони найрал хөгжимйд зориулсан бүтээл бөгөөд котрафагот байгаагүй тэр үеийн японд тоглож чадаагүй. Мөн япон аялгуутай, япон маягийн өвөрмөц зохиролтой энэ бүтээлийг тэр үеийн зарим хөгжимчид шүүмжилэгчид гадаад хүмүүсийн японы хоцлосон хэсэгт сонирходог зан дагасан доромжлолт бүтээл гэж шүүмжлэжээ. Уралдааныхаа дараа дахиад Японд ирсэн Черепнин хоёр сар Ифукубед багшилж “Үндэсний маягаар зохиох нь Дэлхий маягаар зохиох юм” гэж заажээ. Энэ бүтээлийн нот “Черепнин эмхэтгэл”-ийн нэрээр хэвлэгджээ.
”Япон рапсоди”
http://www.youtube.com/watch?v=hEO8d4Dvubc
"Симфони найрал хөгжмийн Баллад"
http://www.youtube.com/watch?v=nlDXRxARh9I

Ооки Масао(1901-1971)”Шөний үзэл суртал” (1937)

http://www.youtube.com/watch?v=rlJeRdA4ztA
Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Ооки Масао 1901 онд Шизуока мужид төржээ. Осака Технологийн Дээд Сургууль хэрэглээний химийн мэргэжилтэй 1922 онд төгсөж ажилд оржээ. Гэвч хөгжмийн зохиолч болохын тул хөгжмийн зохиомж, найралжуулгын ухааныг Америкад сурсан хөгжмийн зохиолч Ишикава Ёшиказу(1887-1962)гаас заалгаснаас гадна бараг бие даан сурчээ. 1930 онд анхны симфони найрал хөгжмийн бүтээлийг Комацу Хейгоро удирдаач, Кокумин Симфони Найрал хөгжмийн концертод нийтлэжээ. Үүнээс хойш энгийн ард түмний амьдралтай холбоотой сэдвээр олон бүтээлийг зохиосоор иржээ. 1934 онд бичсэн “Таван явган үлгэр” дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх Японд хамгийн олон удаа тоглогдсон Японы симфони найрал хөгжмийн бүтээл юм. Энэ бүтээл болон ”Шөний үзэл суртал”(1937)-аар нь 1937 онд Японд ирсэн Австрийн алдартай удирдаач Феликс Вейнгартнерын зохион байгуулсан япон хөгжмийн зохиолчдын уралдаан буюу “Вейнгартнер шагнал”-д шагнал хүртжээ. Ер нь түүний бүтээл романтик шинжитэй бөгөөд үргэлж ард түмний төлөө бүтээл бичсээр ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас өмнө тэрбээр голдуу ардын аялгуутай бүтээлийг бичиж байсан(Жишээлбэл найрал дуутай симфони “Тариачны симфони”(1933)). Дайны үед ийм бүтээл тэр үеийн национализм үзэлтэй таарсаныг харамсаж дайнаасаа хойш хүн төрөлхтөний энх тайван, ядууралгүй шинэ нийгэм гэх мэтийн сэдвийг шууд илэрхийлэх олон бүтээл(Жишээлбэл магтуу ”Хүнийг буцааж өг”(1960)) бичсэн. Ялангяа 1953 онд бичсэн 5-р симфони “Хирошима” бол атомын бөмбөг хаягдсан Хирошима хотын хүмүүсийн зовлонг дүрслэсэн бүтээл бөгөөд зохиолч нь атомын бөмбөгийн айдас, хүмүүсийн шаналгааг илэрхийлэхийн тул дисгармони их хэрэглэсэн. Энэ симфонийг Зөвлөлтөд удирдаач А. Янсонс, Америкт удирдаач Л.Стоковский тус тус тогложээ.
”Шөний үзэл суртал” (1937) нь 1939 онд “Таван явган үлгэр”-тэй хамт “Вейнгартнер шагнал”-д шагнал хүртсэн бүтээл. Интродукцидоо сонсогддог флейтийн ая нь япон хулсан цуур “Шакухачи”-гийн бүтээлээс санаа авсан юм. ”Шөний үзэл суртал” гэдэг сэдэв нь “Мод тонгоруулан гүйх нь шөний үзэл суртал юм” гэдэг шүлг(зохиогч мэдэгддэггүй.)ээс авсан гэнэ.


Ватанабе Үрато(1909-1994) Симфони чуулбар”Яжин(бүдүүлэг хүн)” (1941)

Ⅰ.Цугларалт 3’23” Ⅱ.Ёслол 5’14” Ⅲ.Бүжиг 2’53”
Удирдаач, Манфред Гурлитт
Токио симфони найрал хөгжим
(1941 онд бичүүлсэн пянзнаас)
Ватанабе Урато 1909 онд Аомори мужид төржээ. Аав, Ээж нар хиристос шашинтай бөгөөд тэр бага насаасаа хирстос шашины сүмийн сүлд дуунууд сонссоор байсан. Токиогийн Тошима багшийн дээд сургууль төгсөж Токиогийн хөгжмийн дээд сургуульд хийл сурчээ. Багшийн ажилд ороод Багшийн дээд сургуулийн багш нарын оркестрт хийл тоглож мөн оркестрын удирдаач, хөгжмийн зохиолч Ямамото Наотадагаас хөгжмийн зохиомж, удирдахуйн ухаан заалгасан. Дараа нь мөн оркестрын удирдаач болоод 18 жил ажиллажээ. 1939 онд Ямамото Наотада, хөгжмийн шүүмжлэгч Тогаши Ясуши нартай хамт дэлхийн сонгодог хөгжмийн зохиомж, тоглолт, үнэлэлтийн гурвыг хөгжүүлэх байгууллага “Санкёо” байгуулаад хэдэн удаа тайлан концерт зохион байгуулжээ. Энэ үед хөгжмийн зохиолч Хаясака Фумиотой найз болоод Хаясака нь Ватанабед их нөлөөлсөн. 1952 багшийн ажилаас гараад мэргэжилийн хөгжмийн зохиолч болсон. 1955 онд Олон Улсын Үндэсний Хөгжмийн Зөвлөгөөний урилагаар 3-р Олон Улсын Үндэсний Хөгжмийн Наадамд Японы хөгжимчний төлөөлөгчөөр орж Европын олон оронд очоод олон алдартай хөгжимчидтэй дотно харилцаа тогтоосон. Хөгжмийн зохиолчний ажилаас гадна Соёл Боловсрлын Яамны Дуу Хөгжмийн Сурах Бичгийн Хорооны гишүүнээр ажиллажээ. Тэрбээр өөрийнхөө хөгжмийн тухай《Манай Япон ард түмний цусаар гүйж байгаа үндэсний сэтгэл санааг урлагийн бүтээлээр бүтээх нь миний ажил юм. Энэ гадаад хүнд байхгүй зүйл бөгөөд урлагийн бүтээл Японд, дэлэхийд алдарших үндэсэн суурь мөн.》гэжээ.
Симфони чуулбар”Яжин(бүдүүлэг хүн)” 1941 онд бичигджээ. 10-р Майничи хөгжмийн уралдаан(Одоогийн Япон хөгжмийн уралдаан)д тэргүүн суурь эзэлж Соёл Боловсрлын Яамны сайдын шагнал хүртжээ. Бүтээлийн нэр ”Яжин(бүдүүлэг хүн)” бол өнөө үеийн хүмүүсийн эршүүд шулуун зан гэсэн үг бөгөөд зохиолч《Урлаг нь үндэсний балар эртний занаас эхлэснээр дэлхийн сонгодог урлаг болно.》гэжээ. Энэ бүтээл дайны үеийн агаар нөлөөлсөн бүтээл боловч зохиолчийн шудрага занаар өндөр төвшин үлдэх бүтээл юм.
Үлээвэр найрал хөгжимд зориулсан чуулбар”Яжин(бүдүүлэг хүн)” (1941\1956)
Ⅰ.Цугларалт
http://www.youtube.com/watch?v=4s8YFIa5Fa8
Ⅱ.Ёслол
http://www.youtube.com/watch?v=Z48RqbSoTjM
Ⅲ.Бүжиг
http://www.youtube.com/watch?v=opw2OXAcjG8
Удирдаач, Масүй Нобүтака
Токио Коосей үлээвэр найрал хөгжим


Морой Сабуро(1903-1977)”2-р симфони” (1937-38)

Ⅰанги 9’00” Ⅱанги 11’09” Ⅲанги 19’15”
http://www.youtube.com/watch?v=GrbtIZdg1w4
Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Морой Сабуро 1903 онд Токиод төржээ. Бага сургуульд байхадаа концертод Бетховэнгийн төгөлдөр хуурын бүтээл сонсоод сонгодог хөгжимд сонирходог болжээ. 1928 онд Улсын Токиогийн Их Сургуулийн утга зохиолын сургуулийн гоо зүйн судлалын анги төгөсчээ. 1927 оноос 1931 он хүртэл залуу хөгжмийн зохиолчдын групп “Суря(Энэтхэгийн нарны бурхны нэр)” байгуулаад 7 удаа тайлан концерт зохион байгуулсан. 1932 онд Германы Берлинд очоод Берлин хотын хөгжмийн дээд сургуульд оржээ. Берлинд сурч байхадаа зохиосон “Төгөлдөр хуурын концерт До-мажор”, “1-р симфони До-мажор” тэнд радиогаар нэвтрүүлжээ. Мөн Берлинд тэр үед европ, Америкт хүчтэй байсан шинэ сонгодог аргын нөлөөнд орсон. Ер нь тэрбээр Герман венийн сонгодог дэгээр соната хэлбэртэй бүтээл бичих ёстой гэж хэлдэг байсан боловч Японд буцаж ирсэнээс хойш, ялангуяа 1930-аад оны сүүлийн үеэс “Япон маягийн зохиомж, дорно маягийн зохиомж”-ийг сэдэж эхлэсэн. Гэвч Моройгийн хувьд “Япон маягийн зохиомж” бол япон ардын аялгуунаар зохиох биш, дрно маягийн шинэ соната хэлбэрийг бүтээх юм байсан. Хоёр сэдэв тэмцэх дуализм биш, эв найрыг эрхэмд үзэх монолизмын үзэл сурталаар дорныгүн ухааны суурьтой сонатаын хэлбэрийг бүтээж энэнээр хөгжим зохиосон.
Энэ аргыг судлаж байгаа дундуураа ”2-р симфони” (1937-38) бичсэн. Ая, зохирол нь Европ маягтай сонсогддог боловч хэлбэр нь түүний өвөрмөц юм бөгөөд агуулгын талаар дорнын оюун ухаан санагддаг. Мөн 1937 онд Япон Хятадтай дайн эхлэсэн бөгөөд тэр үеийн хэцүү шинж энэ бүтээлд нөлөөлсөн юм.
1944 онд энэ дорны соната хэлбэрийг хамгийн сайн хэрэглээд “3-р симфони” бичсэн. Энэ бүтээл Япон дайнд ялагдах гэж байхдаа бичгдсэн бөгөөд үхэх бэлтгэлтэй байсан зохиолчдын гэрээслэл шиг Моройгийн хамгийн сайхан бүтээл. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тэрбээр Сензоку-Гакуэн Их сургуулийн профессороор голдуу дуу хөгжмийн боловсролын ажил, номоо бичих ажилыг гүйцжээ. Мөн 1965-1976 онд Нийслэл Токио хотын симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчаар ажилласан.
Төгөрдөл хуурын 2-р сонат 1-р анги
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/piano%20sonata%20no2%20by%20moroi%20saburo.m3u

名前:
コメント: