Дэлхийн хоёрдугаар дайн ба Азийн сэдэвтэй бүтээл


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Дэлхийн хоёрдугаар дайн ба Азийн сэдэвтэй бүтээл

Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс Азийн олон орноо даржээ. Түүнээс болж тэр үед Азийн олон орны дуу хөгжим Япончуудын сонирхол их татаж судлаачид Азийн ардын дуу хөгжим судлаад хөгжмийн зохиолчид Азийн маягийн дуу хөгжмийн олон бүтээл зохиосон.

Коо Бун-я(1910-1983)”Тайвангийн бүжиг” (1934)

Төгөлдөр хуур, Иноуе Соноко
(1930аад онд бичүүлсэн пянзнаас)
1910 онд тэр үед Японы колони нутаг байсан Тайванд төржээ. 13 насандаа Японы дунд сргуульд оров. Сургуульдаа байхдаа Америкийн Скотт багшаас сонгодог хөгжим заалгажээ. Токиогийн Мусаши технологийн дээд сургуулид сурангаа Токиогийн хөгжмийн дээд сургуулийн шөний сургуулийн дуулаачийн ангид суужээ. 1932 онд Японы нэг том пянзны компани Колумбиягийн баритон дуучин болжээ. Тэр үеэс Ямада Косаку, Хашимото Кунихикогоос хөгжмийн зохиомж заалгаж эхэлсэн. 1933 онд 2-р Майничи хөгжмийн уралдаан(Одоогийн Япон хөгжмийн уралдаан)-ы дуулаачийн ангид 2-р байр шагнажээ. Мөн онд япон хүнтэй гэрлэв. Зарим дуурийн концерт, радиогийн нэвтрүүлэгт ордог байжээ. 1936 онд Берлиний олимпын урлагийн слбарын хөгжмийн бүтээлийн уралдаанд түүний сифони найрал хөгжмийн бүтээл “Тайвангийн бүжиг” шагнал хүртээгүй боловч гайхамшигт бүтээлээр сонгогджээ. Түүнээс өөр Тайван, Япон, Хятадын аялгууг тэр үеийн модернизмтой нийлүүлсэн олон бүтээл зохиожээ. 1938 оноос тэр үед Японы ивээн дор байсан Бээжингийн Багшийн Дээд Сургуулийн хөгжмийн тэнхимийн профессор болжээ. 1945 онд дайн дууссан үед Япон улсын харъяалал алджээ. Үүнээс хойш түүний нэр Японд мартагдсан. 1957 оноос болсон дотоодын тэмцэл, 1966 оноос болсон Соёлын хувьсгалт албан тушаал, ажио алдаж түүний бүтээлийн нот бараг шатаажээ. 1978 онд цагаатгасан боловч түүний бие хүнд өвдөж байжээ. 1983 онд Бээжинд нас барав. Цагаатгаснаас хойш Хонконг, Тайван, Хятадад дахин үнэлэж эхэлсэн. Мөн Японд одоо дахин үнэлэж эхлэж байна. Коо Бун-ягийн амьдралын түүх тухайн үеийн Япон улсын Азийн бодлогод шидэгдсэн юм.
Энэ пянзны бичлэг нь 1936 онд Берлиний олимпын урлагийн слбарын хөгжмийн бүтээлийн уралдаанд гайхамшигт бүтээлээр сонгогдсон түүний сифони найрал хөгжмийн бүтээл “Тайвангийн бүжг”-ийг төгөлдөр хуурт зориулаад өөрөө хөвлүүлсэн бүтээлийг бичүүлсэн юм.
Симфони найрал хөгжмийн Тайвангийн бүжиг
http://jp.youtube.com/watch?v=lmr8HTi3EWo

Сугата Исотаро(1907-1952)”Дорнын охидын бүжиг” (1941)

Удирдаач, Комацу Казухико
Канагава Филармони симфони найрал хөгжим
1907 онд Канагава мужийн Ёкохама хотод төржээ. 1927 онд уушиг өвдөөд дунд сургуулиас гарчээ. 1928 оноос Ямада Косаку, Нобутоки Киёшигаас хөгжмийн онолыг, 1931 оноос хөгжмийн зохиолч Сугахара Мейрогоос найралжуулгыг, 1933 оноос К. Прингсхеймээс хөгжмийн зохиомжийг тус тус хувиар сурчээ. Мөн япон уламжлалт ордны найрал хөгжим Гагаку судлажээ. Тэрбээр европын аливаа хөгжмийн зохиомжийн арга журам сурч тэднийг нийлүүлээд япон ардын аялгууг ч нийлүүлээд шинэ цагийн бүтээл зохиох санаатай байсан юм шиг байна. Үүнээс хойш тэрбээр олон хөгжмийн зохиомжийн уралдаанд шагнал хүтээд нэртэй хөгжимйчин болсон. 1944 онд Америкийн цэргийн агаарын дайралтаас зайлахын тулд аавийнхаа нутаг Точиги мужийн Танума тогсонд тараан байрлуулжээ. Энэ хөдөө нутагт нутагийн энгийн хүмүүс, хөгжмийн сонирхогчдод дуу хөгжим заадаг байжээ. 1952 онд уушгийн өвчин хүнд болоод нас барсанаас хойш түүний бүтээл бараг мартагджээ. 1999 онд Танума тогсоны сайн дурын найрал дуучид Сугатагийн дүүгийн ач хүүтэй хамт түүний бүтээлийг олсон. Энэ сайхан бүтээлүүдийг Сугавагийн нутгийн мэргэжлийн симфони найрал хөгжим Канагава филармони симфони найрал хөгжимд илгээсэн. Тэдний снирхол их татасан бөгөөд 2002 онд тус оркестр Сугатагийн бүтээлийн концерт зохион байгуулжээ. Үүнээс хойш энэ зохиолчны бүтээлийг хэдэн удаа тоглож хүмүүс дахин үнэлэж байна. Судлаачид Сугатагийг тухайн үед хамгийн сайн найралжуулгийн техниктэй зохиолчдын нэг гэж үздэг.
”Дорнын охидын бүжиг” (1941) бол Дроны чуулбар ”Элсэн цөлийн үзэсгэлэн”-ий 4-р анги бөгөөд төв Азийн цөл, говийн байдалыг илэрхийлсэн бүтээл. Тухайн үед Япон Азийн олон оронд эзлэн түрэмгийлэж байсан бөгөөд Азийн маягийн дуу хөгжим хүмүүсийн сонирхол их татдаг байсан. Энэ бүтээл ч тэр үеийн байдалыг тусгасан юм. Одоо энэ бүтээл Сугатагийн хамгийн нэртэй бүтээл юм.
Дорнын охидын бүжиг
http://jp.youtube.com/watch?v=cxiLrzAPkSo

Ифукубе Акира(1914-2006)

”Филиппн оронд зориулсан баярын удиртгал” (1944)
http://www.youtube.com/watch?v=LF39-PG5zMw
удирдаач, Хонна Тецужи
Нихон Филармони симфони найрал хөгжим
1944 онд Япон улсын ивээнд Филиппин Америкаас тусгаар тогтнгол улс болжээ. Гэвч үнэндээ бараг Япон цэргийн тоглоомын засгийн газартай байжээ. Энэ бүтээл бол тус тусгаар тогтнолын баяр ёслолд зориулаад Япон улсын ёрөнхий сайдын газрын мэдээлэлийн товчоо захиалсан бүтээл юм. Зохиолч “Филиппин ардын харанга, цохилуур хөгжмийн чуулгаас санаа аваад үүний ая илэрхийлэхийн тулд хоёр төгөлдөрийг хэрэглэх бүтээл бичсэн.“ гэжээ.


Фукай Широ (1907-1959) Симфони кино зураглал ”Жавагийн дуу” (1942)

Удирдаач, Асахина Такаши
Нихон симфони найрал хөгжим(одоогийн NHK симфони найрал хөгжим)
(1943 онд бичүүлсэн пянзнаас)
Индонезийн Жава аралд “Ес ририн” гэдэг ардын дуу дуулагддаг. 1940-өөд оны үед энэ дууны ая Япон ардын дуутай адил нь Япончуудын сонирхол татсан. Яагаад гэвэл Япон, Индонезийн соёл нэг үүсэл гаралтай бол Япон Азийн орнуудыг удирдах учир болно гэж тухайн үеийн Япончууд бодсон. Фукай Широ энэ Жавагийн ардын дууны аягаар симфони кино зураглал ”Жавагийн дуу” (1942) бүтээсэн. Зохиолч энэ бүтээлээр Жавагийн үзэсгэлэн илэрхийлсэн. Гэвч энэ бүтээлийн төгсгөлтөд найрал хөгжим чанга өнгийн дараа аяархан тоглох нь Япон Азийн захиргаанд алдаа гаргахыг зохиолч урьдаас мэдээд бичсэн бололтой.

Хаясака Фумио(1914-1955)

"Эртний бүжиг"(1937) ,”Сахо но май то Ухо но май(Зүүн тал ба баруун талын бүжиг)”(1941)
http://www.youtube.com/watch?v=imlOfZ-iSSA
Удирдаач Ямаока Шигенобу
Ёмиури Нихон симфони найрал хөгжим
Хаясака Фумио 1914 онд Мияги мужийн төв Сендай хотод төрөөд бага насаасаа Хоккайдогийн төв Саппоро хотод амьдарч байжээ. Түүний 16 насанд гэр бүл нь маш ядуу болоод амьдрал нилээн хэцүү болжээ. Төгөлдөр хуур, хөгжмийн зохиомжийг бие даан сураад найзтайгаа(Хөгжмийн зохиолч Ифукубе Акира нар) хамт концертод ордог байжээ. 1935 онд Хиристын шашинтай болоод хиристын шашины сүмд органчаар ажиллажээ. 1935 онд Улсын радио зохион байгуулсан симфони найрал хөгжмийн зохиоын уралдаанд түүний анхны найрал хөгжмийн бүтээлээр шагнал хүртжээ. Мөн 1938 онд Австрийн алдартай удирдаач Феликс Вейнгартнерын зохион байгуулсан япон хөгжмийн зохиолчдын уралдаан буюу “Вейнгартнер шагнал”-д шагнал хүртжээ. 1939 онд Тохо киноны үйлдвэрийн хөгжмйин удирдагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үед түүний хөгжимд Киёсе Ясужи, А.Н.Черепнин нөлөөлсөн. Тэрбээр үргэлж “Пан Азийн үзэл”-тэй дуу хөгжмийн бүтээлийг боддог хүн бөгөөд Азийн дуу хөгжмийн гол шинжийг логикгүй хэлбэртэй тодоргүй хэмнэлтэй юм гэж үзээд ийм шинжийг хийсвэр үзэл болгоод бүтээл бичсээр байжээ. Түүний “Пан Азийн үзэл”-тэй бүтээл залуу хөгжмийн зохиолч Такемицу Тору, Маюзуми Тоширо, Акутагава Ясуши, Сато Масару нарт их нөлөөлсөн юм. Мөн тэрбээр “Долоон самурай”, “Рашомон” зэрэг киноны хөгжмөөр ч алдаршсан. Залуу үеэсээ өвдөж байсан уугшийн өвчинөөс болж 1955 онд нас баржээ.
”Сахо но май то Ухо но май(Зүүн тал ба баруун талын бүжиг)” 1942 онд бичигдсэн. “Сахо но май”, “Ухо но май” гэдэг үг нь япон уламжлалт соёлын дээжис буюу япон уламжлалт ордны найрал хөгжим Гагакугийн бүжгэн хөгжмийн нэр томьёо юм. Гагакугийн бүжгэн хөгжим тоглоход 2 төрөлийн бүжгийг хосоор ээлжлэн бүжиглэдэг. “Сахо но май” нь зүүн талын бүжиг гэдэг утга санаатай бөгөөд төв Ази эсвэл энэтхэгээс Хятадаар дайран Японд дамжиж ирсэн бүжиг юм. Түүний гол шинж нь найрал хөгжимт багласан бишгүүртэй бөгөөд тремол тоглох хэнгэрэг найрал хөгжмөө удирддаг. “Ухо но май” нь баруун талын бүжиг гэдэг утга санаатай бөгөөд Солонгос, зүүн хойт Хятадын гаралтай. Түүний гол шинж нь найрал хөгжимт багласан бишгүүргүй бөгөөд тремол тоглохгүй хэнгэрэг амархан хэмнэлээр найрал хөгжмөө удирддаг. Ийм хоёр бүжиг энэ бүтээлд ээлжээр орж рондо шиг хэлбэртэй.
Дуу "Алтан гургалдай шувууу"
http://jp.youtube.com/watch?v=ZNRR-Ss6Gnk
Төгөлдөр хуурын аязын цоморлиг
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/30308.m3u
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/70316.m3u
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/160316.m3u