Дэлхийн хоёр дугаар дайнаас хойш

Дэлхийн хоёр дугаар дайнаас хойш

Дэлхийн хоёр дугаар дайнаас хойш 1920-иод, 1930-аад оны үед төрсөн залуу хөгжмийн зохиолчид ажиллаж эхэлсэн. Тэдний хувид Япон аялгуутай дайнаас өмнөх ихэнх хөгжмийн бүтээл бол дайны үеийн национализмын уур амьсгал санагддаг үгүйсгэх ёстой юм байжээ. Одоо бодвол ийм дуу хөгжмийн бүтээлийн дотор ч олон сайхан бүтээл бий боловч олон залуу зохиолчид түүнийг хуучин гэж үзээд өөрийн шинэ цагийн бүтээл зохиож эхэлсэн. Мөн зарим ахмад хөгжмийн зохиолчид Европ, Америкээс орж ирсэн шинэ теникийн нөлөөгөөр дайнаас өмнө бичиж байсан бүтээлээсээ өөр аргаар бүтээлээ бичиж эхэлсэн. Дайнаас хойш додекафони, загварчлах арга, нот бичилтийг график маягаар бичих арга, зохиолоо хөгжимчин дуучдад зориулан өгөгдсөн аяс зохиомжийг шууд зохион туурвих арга, минималын хөгжим зэргийн шинэ шинэ техник орж ирсэн. Ялангуяа 1960-1970-оод оны үед ийм шинэ техникгүй бүтээл зөв үнэлэгддэгүй байжээ. Хөгжимчид, шүүмжлэгчид зарим ахмад хөгжмийн зохиолчдын бүтээлийг бараг үл тоож байсан. Гэвч ер нь Японд сонсогчид дэлхийн сонгодог хөгжмийн сайхан бүтээл бол европийн сонгодог бүтээл гэж боддог бөгөөд япон зохиолчдын бүтээлд тийм ч их сонирходоггүй. Мөн энэ цаг хугацаанд хөгжмийн ихэнх зохиолчидын туурвисан олон бүтээл нь хүмүүсийн ойлгох хэцүү сонин шинэ арга, эгшиг хэрэглэгдсэн юм учраас япон зохиолчидын рок поп, нийтийн дуу бус хөгжмийн бүтээлийг сонсох сонсогчид цөөхөн болсон. Сүүлийн үеэр дэлхийн сонгодог хөгжмийг сонсох залуу хүн дэлхий дээр цөөхөн болж байгаа тал ч бий.

Огура Роо(1916-1990) ”Симфони”(1968)

http://www.youtube.com/watch?v=jNLFr37TBKw
Ⅰ.Allegro vivace 3’59” Ⅱ.Andante 10’05” Ⅲ.Allegro assai 3’08” Ⅳ.Maestoso 7’06”
Удирдаач, Тояма Юузо
NHK симфони найрал хөгжим
1916 онд Фукуока мужид төржээ. Бага байхдаа сонгодог хөгжимд сонирходог түүний нагац ахын пянз сонсоод их гайхаж сонгодог хөгжимд сонирходог болжээ. Милитализмын үзэлийн нөлөө ихсэж байсан тэр үеийн эх орондоо хэрэг болох хүн болмооргүй байсан тэрбээр хөгжимчин болохыг шийдэв(Тухайн үеийн Японд олон хүмүүс хөгжимчний мэргэжил эрэгтэйн ажил биш гэж боддог байжээ.). Фукай Широ, Икеноучи Томожиро нараас Франц маягийн хөгжмийн зохиомж заалгасан боловч удирдаач Йозеф Розенштокоос Бетховенгийн симфонийн удирдахуйн ухаан сурахдаа Бетховенгийн бүтээлд их сонирхоод үүнээс хойш 1940-өөд он болтол Герман классизм маягаар бүтээлээ бичиж байжээ. Тэр үеийн Огурагийн хоч нэр “Огурамс (Огура+Брамс)” гэнэ. Дараа нь Герман классизм маягаар зохиохыг болиод япон ардын дууны аялгуу хэрэглээд бүтээл бичихийн тулд Б.Бартокийн журамаас жишээ үлгэр авчээ. 1960-1970-оод оны үеэс япон ардын маягийн аялгуутай, Германы классизмшиг хэлбэртэй өөрийнхөө өвөрмөц бүтээл бичиж эхэлсэн. Ер нь япон хэл, япон ардын дууны аялгууны шинжийг яаж ашиглаад дуу хөгжмийн бүтээлийг бичихийг хичээнгүй эрэлхийжээ. Түүний зохиосон ном ”Японы чих” бол япон хэл, япон ардын дууны аялгууны шинжийг Европын хэл, хөгжмийн аялгуутай харилцуулаад судласан сайхан ном юм.
Түүний “симфони”-йг 1968 онд Нихон филармони симфони найрал хөгжим захиалсан учир зохиожээ. Тодорхой хэлбэртэй хөнгөн ритмтэй сайхан бүтээл юм.

Кояма Киёшиге(1914- )

Симфони найрал хөгжмийн ”Кобики-ута(Мод хөрөөдөх хөдөлмөрийн дуу)”(1957)
http://www.youtube.com/watch?v=69WaKt1XSos
Удирдаач, Тояма Юузо
NHK симфони найрал хөгжим
1914 онд Нагано мужийн уулархаг хөдөө тариачны нутагт төржээ. Түүний бага байхдаа дэлхийн сонгодог хөгжим сонсох боломж огт байгаагүу бөгөөд сайхан ардын дуу, уламжлалт баяр ёслолын хөгжим сонсоод дуулаад амьдардаг байжээ. Бага сургуульд байхад нутгийн тосгоноос ойролцоо газарт болсон армийн үлээвэр найрал хөгжмийн тоглолт үзээд сайхан сэтгэгдэл төржээ. Наганогийн дунд сургуульд ороод тэнд найзтайгаа аман хуур тоглодог байжээ. 1933 онд Наганогийн багшийн дээд сургууль төгссөнөөс хойш багшийн ажилын хажуугаа хөгжмийн зохиомжийг сурчээ. Заримдаа хөгжмийн зохиолч Абе Комейгоос зохиомж заалгажээ. 1942 онд Токиод ирээд Нийслэл Токио Хотын Багш нарын сайн дурын оркестрт Флейт тоглож байжээ. Мөн тэр үед тус оркестрын удирдаач хөгжмийн зохиолч Ватанабе Уратогоос найралжуулгын ухаан сурчээ. 1946 онд 14-р Япон Хөгжмийн уралдаанд түүний бүтээл “Симфони найрал хөгжмийн Шинано-баяши” тэргүүн суурьд оров. 1969 оноос Кобе-Яманоте Эмэгтэйчүүдийн Дээд Сургуулийн профессор болжээ. 1970-оод оны үеэс хөгжмийн зохиолч Наканиши Аканетай хамтран Япон ардын аялгуу, зохиролын онолыг судладаг. Тэдний судласан үр дүнийг “Япон зохирол”(1996) гэдэг номноос мэдэж авч болно. 1981 оноос Шооби Хөгжмийн Дээд Сургуулийн профессор. Залуу насандаа Ифукубе Акира, Ватанабе Урато нарын нөлөөгөөр хөгжмийн бүтээлийг зохиож эхэлсэн боловч өөрийхөө өвөрмөц зөөлөн ааштай япон маягийн бүтээлүүдийг зохиоходоо амжилт олсон.
Симфони найрал хөгжмийн ”Кобики-ута(Мод хөрөөдөх хөдөлмөрийн дуу)”(1957) бол Коямагийн хамгийн нэртэй бүтээл юм. Кобики-ута нь модыг хөрөөдөх дуу гэдэг утга санаатай бөгөөд түлээчний хөдөлмөрийн дуу юм. Энэ бүтээл хувилбарын хулбэлтэй бөгөөд эхэндээ сэдвийн ая хийл тоглох хөрөөний дуу чимээтэй гарна. 1-р хувилбар баярийн хөгжмийн маягтай, 2-р хувилбар өглөөний дуу 3-р хувилбар финал юм. Энэ ууланд төрсөн ардын дуу тосгоноор дамжин хот руу ирснийг илэрхийлсэн гэнэ. Зохиолч энэ бүтээлийг үлээвэр найрал хөгжимд зориулаад найруулсан учир олон сайн дурын үлээвэр найрал хөгжмийн баг ч энэ бүтээлийг тоглодог.
Коямагийн өөр бүтээл
”Шинано-баяши(Шинано орон бүсийн наадамын аялгуу)”
http://www.youtube.com/watch?v=NsGdtQnplQc
Удирдаач:Акутагава Ясуши, Шинэ симфони найрал хөгжим
Үлээвэр найрал хөгжмийн Киншицү
http://www.youtube.com/watch?v=H70LoXmkZ8g
Симфони найрал хөгжмийн "2-р Хөдөө нутгийн дуулал"
http://www.youtube.com/watch?v=5hyBq6xmw68
Удирдаач:Ватанабе Акео, Нихон филармони симфони найрал хөгжим
Симфони чуулбар "Ноомен(Ноо жүжигийн баг)"
http://www.youtube.com/watch?v=iFGVTaMuWkg
Удирдаач:Ватанабе Акео, Нихон филармони симфони найрал хөгжим

Нацуда Шоко(1916- ) Симфони найрал хөгжмийн “Дуган”(1965)

http://www.youtube.com/watch?v=afcK4ymP5AA
Удирдаач, Такасеки Кен
Нийслэл Токио хотын симфони найрал хөгжим
1916 онд тухайн үед Японы колони нутаг байсан Солонгост төржээ. Нутагтаа ардын дуу, ардын бүжиг зэрэг язгуурын урлаг үзээд өсчээ. Пхеньянгийн Багшийн Дээд Сургуульд байхдаа найрал дууны дугуйланд оржээ. Тэр үед хөгжимчин болохыг шийджээ. Японд ирээд 1942 онд Тейкоку Хөгжмийн Дээд Сургууль төгссөн. Хөгжмийн зохиомжийг Морой Сабуро, Икеноучи Томожиро нараас заалгажээ. 1952 онд “Симфони найрал хөгжмийн гурван анги” бичээд Япон Хөгжмийн Уралдаанд тэргүүн суурь шагнажээ. Тэрбээр “Янз бүрийн хөгжмийн техникийг үнэхээр сайн гүйцээд чин сэтгэлийн ая дуулж чадвал дорночуудын өвөрмөц хөгжмийн бүтээл зохиож болно.” гэжээ.
Симфони найрал хөгжмийн “Дуган”(1965) TBS телевиз радиогийн компанийн хөгжмийн зохиолын шагнал шагнажээ. Зохиолч энэ бүтээлийг буддын шашны уншлага додекафони арга хоёрыг нийлүүлээд зохиожээ. Мөн энэ бүтээлд цохивор хөгжмийг зохиолч өөрийнхөө өвөрмөц маягаар хэрэглэсэн байна.


最終更新:2014年02月05日 01:08