Додекафони


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Додекафони

1945 онд Япон улс Дэлхийн 2-р Дайнд ялагдснаас өмнө зарим япон хөгжмийн зохилчид арван хоёрын журамын тухай мэддэг байжээ. Герман, Франц, Швецар, Италид сурсан Нобүтоки Киёши, АНУ-ад А.Шёнбергийн хичээлд суусан Оозава Хисато, Австрид Шёнбергийн шавь Е.Веллсзээс арван хоёрын журам заалгасан Хашимото Күнихико, Модернист Итоо Ноборү нар дурдаж болно. Нобүтоки Киёши Японд буцаж ирсний дараа ч додекафонийн арга судлаж баисан. Хашимото Күнихико арван хоёрын журамын туршилт хийж байсан. Оозавагийн бүтээлд Шёнбергийн експрессионизмийн төрхийн нөлөө үзүүлсэн. Гэвч тэд нь тухайн үеийн сонсогчид арван хоёрын журамын хөгжимд таалагдаагүй гэж бодоод өөрсдийн бүтээлдээ арван хоёрын журам хэрэглээгүй.
1945 оноос хойш додекафони судласан хүмүүс бол Тода Күнио, Шибата Минао, Ирино Ёширо нар билээ. Цэргийн албад орж Ветнамд байсан хөгжмийн зохиолч Тода Күнио нь тэнд Англи цэргээр баривчилсан. Тэр үед тэр "Шёнберг ба түүний дэг"
гэдэг Р.Лейбовицийн бичсэн ном авч Японд буцаж ирж Шибата Минао, Ирино Ёширо нартай хамт уншиж арван хоёрын журамын арга судлаж Японд танилцуужээ.
Одоо додекафонийн аргыг хөгжмийн дээд сургуульд заах нь ховор.

Мацудайраа Ёрицуне(1907-2001)

“Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн сэдэвт хувилбар” (1951)
төгөлдөр хуур, Такаёши Ёшие
удирдаач, Ямада Казуо
Токио симфони найрал хөгжим
http://www.youtube.com/watch?v=oRCIbfn9XkI

“Сайбарагийн метаморфоз” (1953)
Ⅰ.Минояма 6’30” Ⅱ.Исе но уми 6’48”, Ⅲ.Коромогае 6’06”
сопрано, Кубота Емико
удирдаач, Ямада Казуо
Токио симфони найрал хөгжим

1907 онд Токиод төржээ. Ноёны гаралтай бөгөөд энэ түүний дэгжин саухан бүтээлд тусгагдсан. Францын төгөлдөр хуурч Хенри Жил-Маршексын концерт(Жил-Маршекс энэ концертод тухайн үеийн Японд бараг мэдэгдсэнгүй олон шинэ цагийн бүтээлийг тогложээ.) сонсоод хөгжимчин болохыг шийдэв. Кейо-Гижуку Их Сургуулийн утга зохиолын сургуульд орсон боловч сургуулиас гарчээ. Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийн багш Раултопоос төгөлдөр хуурыг, Гермаы морин хийлч Вергмейстерээс зохиролын ухааныг Парисын Хөгжмийн Дээд Сургуульд сурсан Комацу Коёукегоос хөгмийн зохиомж сурсан боловч бараг бие даан сураад хөгжмийн зохиолч болсон гэнэ. 1940-өөд оны үе хүртэл голдуу Ф.Пуленк шиг Францын неоклассик аргаар бүтээл бичиж байсан. Гэвч 1950-иад оноос хойш япон уламжлалт найрал хөгжим Гагаку, додекафони, серийная техник зэргийг нийлүүлсэн өвөрмөц бүтээл зохиож эхэлсэн. Зарим хөгжмийн шүүмжлэгч хөгжмийн сургуульд сураагүй Мацудайрагийг мэргэжилтэн биш гэж шүүмжлэсэн боловч ингэж бичигдсэн түүний бүтээл гадаадад болсон хөгжмийн зохиолын уралдаанд(Олон улёын орчин үеийн хөгжмийн нийгэмлэг гэх мэтийн) олон удаа шагнагдсан. Мөн тэрбээр нас барталаа өөрийнхөө хөгжмийн шинэ аргыг эрэлхийсээр байсан бөгөөд түүний бүтээлийнхээ маяг өөрчлөн шинэчлэсээр байжээ. Түүнийг алдартай хөгжмийн зохиолч Францын П.Булез, Польшийн В.Лютославский нар их магтаажээ. Нас барахын 5-6 цагийн өмнө хүртэл бүтээл зохиож байжээ. Тэрбээр 20-р зууны үеийн япон дуу хөгжмийн түүхэнд хамгийн чухал хүний нэг мөн.
“Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн сэдэв ба хувилбар” (1951) бол “Етенраку” гэдэг Гагакугийн нэг бүтээлийн аяар зохиосон хувилбар бүтээл юм. 3-р хувилбарт зохиолч анх удаа додекафони аргыг хэрэглэж 5-р хувилбарыг джаз маягаар зохиосон. Энэ бүтээлийг Германы алдартай удирдаач Херберт вон Каражан, Францын төгөлдөр хуурч ЙвоннеЛорио тогложээ.
Зохиолч “Сайбарагийн метаморфоз” (1953)-ыг бүрэн додекафони аргаар зохиосон. “Сайбара” нь Гагакугийн дууны бүтээлийн нэг төрөл бөгөөд найрал хөгжимтэй 5-6 дуучид дуулдаг. Үүнээс ая аваад аягаа додекафони аргаар дахин эвлүүлээп бүтээжээ.

"Ү-Май, Симфони найрал хөгжмийн Японы эртний бүжиг"
http://www.youtube.com/watch?v=oUkjfpS-CuQ
Prelude from Piano Suite 'Le Beau Japon' pour piano (1970)
http://www.youtube.com/watch?v=3UBvivuHlzU


Ирино Ёширо(1921-1980) ”Симфони”(1959)

Ⅰ.Lento 8‘14” Ⅱ.Vivace 6’03”
Удирдаач, Ватанабе Акео
Нихон Филармони симфони найрал хөгжим
Ирино Ёширо 1921 онд Оросын Владивостокт төржээ. Улсын Токиогийн Их Сургуулийн эдийн засгийн сургууль төгсөжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хөгжмийн зохиолч Шибата Минао, Тода Кунио нартай хамтран додекафони хөгжмийг судлаад 1951 онд Японы анхны додекафонийн хөгжмйин бүтээл гэж нэрлэгддэг “Цөөхүүл хөгжмийн концерт” бүтээжээ. Гэвч дайнаасаа өмнө өөр хөгжмийн зохиолч додекафонийн аргаар хөгжмийн бүтээлээ зохиосон бололтой. Ирино мөн онд “Хөгжмийн урлаг” сэтгүүл дээр “Шёнбергийн хөгжмийн зохиомжийн журам”, “Додекафони гэж юу вэ?” гэдэг өгүүлэл бичээд додекафони хөгжмийг Японд дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрбээр Япон дахь додекафони хөгжмийн үндэслэгч мөн. Зохиолч нь “Сонгодог урлаг болох юм нь ер нь тухайн үеийн авангард-манлайлагч байх хэрэгтэй. “Шинэ маяг” ч байхгүй бүтээл бол урлагийн бүтээл болохгүй.” гэжээ.
Ирино Ёширо ”Симфони”(1959)-йг Нихон филармони симфони найрал хөгжим захиалгаар зохиожээ. Нихон филармони симфони найрал хөгжим нь авьяастай хөгжмийн зохиолчидоос үргэлж шинэ цагийн бүтээлийг захиалдаг. Зохиолч энэ бүтээлийг додекафонийн аргаар бүтээсэн бөгөөд энэ бүтээлээр “Отака симфони найрал хөгжмийн шагнал” хүртжээ.
Төгөлдөр хуурын Дөрвөн аяз
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/with%20twelve%20tones%20by%20Irino.m3u
Гурван төгөлдөр хуурын ая
http://eiko-sudou.web.infoseek.co.jp/choral%20by%20Irino.m3u

Ирино Ёширо "Синфонетта"(1953)
NHK Symphony Orchestra, Tadashi Mori, Conductor.
http://www.youtube.com/watch?v=A6B5ehZ7PP0


Тода Күнио(1915-2003)


Шибата Минао(1916-1996)

Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, шүүмжлэгч.
Симфони"Гол Урсдаж Дуусахгүй"(1975)
http://www.youtube.com/watch?v=0WrIIOA0eVM
Удирдаач:Амахина Читару, Токиогийн Филармонийн симфони найрал хөгжим, Токио Холимог Найрал Дуу

Морой Макото(1930- )