Хөг-эгшиглэгээтэй хөгжмийг дахин сэргэн мадуулахад


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Хөг-эгшиглэгээтэй хөгжмийг дахин сэргэн мадуулахад


1960-аад оны үед шинэ техник(додекафони, серийная техник, нот бичилтийг график маягаар бичих арга, зохиолоо хөгжимчин дуучдад зориулан өгөгдсөн аяс, зохиомжийг шууд зохион туурвих арга гэх мэт)-ээр олон хөгжмийн бүтээл бичгдсэн. Ийм бүтээлийн ихэнх нь хөг-эгшиглэгээ үгүйсгэлийн хөгжим. Тухайн үед шүүмжлэгчид ийм хөгжмийг жинхэнэ шинэ үеийн хөгжим гэж үнэлсэн. Гэвч 1970-аад оноос хойш ийм шинэ аргаар бүтээл бичихийг “Сонсогчдыг үл тоох хөгжим” гэж шүүмжлэдэг хөгжимчид гарч эхэлсэн. Жишээлбэл алдартай хөгжмийн зохиолч Бекку Садао(1922- ), Хара Хироши(1933-2002) нар 1960-аад оны үеэс ийм туршилт шиг хөгжмийг шүүмжлэдэг бөгөөд тэд голдуу хуучин аргаар шинэ цагийн хөгжмөө бүтээж ирсэн. Ийм үзэгдэл болоод 1980-аад оны үеэс дэлхийн 2-р дайнаас хойш киноны хөгжмийн, багшийн ажилаас өөр талаар бараг хүний анхаарал татагдасангүй хөгжмийн зохиолч Ифукубе Акира, “Зууны сүүлийн үеийн уянгын арга” сэдэж хөг эгшиглэгээтэй сайхан хөгжим бичиж эхэлсэн залуу хөгжмийн зохиолч Ёшимацу Такаши сайн үнэлэгдэж эхэлсэн. Одоо хөгжмийн зохиолчдод ямар нэг гол жигүүр байхгүй.

Бекку Садао(1922-2012)

Морин хийл, симфони найрал хөгжмийн концерт"Намар" 1997
http://www.youtube.com/watch?v=vpFMSH-SsjU
Морин хийл:Цүцүми Такеши, Удирдаач:Вакасүги Хироши
Токио хотын симфони найрал хөгжим

"Эрдүү хийл, симфони найрал хөгжмийн концерт" 1971
http://www.youtube.com/watch?v=DdJuBJJpfC0
Эрдүү хийл:Имай Нобүко, Удирдаач:Вакасүги Хироши
NHK(Япон улсын нийтийн радио телвиз)гийн симфони найрал хөгжим

3-р симфони "Хавар" 1984
http://www.youtube.com/watch?v=ImL9f3tVarc
Удирдаач:Вакасүги Хироши, Токио хотын симфони найрал хөгжим

Бекку Садао 1922 онд Токио хотод төржээ. Аав нь Улсын Токио Аж Үйлдвэриын Их Сургуулийн профессор бөгөөд дараа нь Сүмитомо Цахилгааны Аж Үйлдвэр ХК-гийн захирал болжээ. Зохиолч нь ахлах дунд сургуулийн сурагч байхад хөгжмийн зохиолч Икеноучи Томожирогийн хувийн шавь болов. Улсын Токио Их Сургуульд орж физик, гоо зүйн судлал сурчээ. 1951 онд Яширо Акио, Маюзуми Тоширо нартай хамт Франц улсад очоод Франц улсын Парисын Хөгжмийн Их Сургуульд оржээ. Бекку Дарию́с Мийо́, Оливье Мессиан хоёроос хөгжмийн зохиомж сурчээ.
Хэрвнн тэр өөрийнхөө хөгжмийн үлгэр жишээг Людвиг ван Бетховен гэж шийдэж, үүнээс болж тод ойлгомжтой уянга илэрхийлэлтэй бүтээл бичвэл додекафони мэт хөг үгүйсгэсэн хөгжмийг ширүүн шүүмжлэв.

Хара Хироши(1933-2002)

Симфони(1979)
http://www.youtube.com/watch?v=pcx4OMZc94Q
http://www.youtube.com/watch?v=BCJp6-PD9Fs
http://www.youtube.com/watch?v=7Xf8qvT62Qo
http://www.youtube.com/watch?v=6T-QijOtt-U
Удирдаач:Ватанабе Акео
NHK симфони найрал хөгжим

Ёшимацу Такаши(1953- )


2-р симфони "Дэлхийн бөмбөрцөгт" (1991)
1-р анги
http://www.youtube.com/watch?v=tV27H7kBsbw
http://www.youtube.com/watch?v=0yFptVdrrrw
2-р анги
http://www.youtube.com/watch?v=J5SQ1QPYYS8
3-р анги
http://www.youtube.com/watch?v=PiNNfWcqEhg
BBC Philharmonic conducted by Sachio Fujioka

”Кибергийн шувууны концерт” (1994)
http://www.youtube.com/watch?v=w3dvGic8BFw
Саксофон:Хара Хироши, Шооби Хөнжим Урлагийн Дээд Сургуулийн симфони найрал хөгжим

1953 онд Токио хотод төржээ. Хүүхдийн насаасаа хамгийн дуртай хөгжмийн зохиолч нь Ян Сибелиус гэнэ. 1971 онд Кейо Гижуку Их Сургуулийн теникийн сургуульд орсон боловч хөгжмийн зохиолч болохын тулд сургуулиас гарчээ. Тэр үед хөгжмийн зохиолч Мацумура Тейзогоос хөгжмийн зохиомжийг хувиар сурсанаас өөр бараг бие даан хөгжмийн зохиомжийг сурчээ. 1970-аад оны үед зарим рок хатлагт оржээ. Тэр үед “Progressive Rock(Дэлхийн сонгодог хөгжим, джаз хөгжим, модернизмын урлаг, ардын хөгжим зэрэг олон хөгжимийн урлагийн нөлөөг нийлүүлэх Рок хөгжим)” зохиолчинд их нөлөөлсөн. 1980 онд симфони найрал хөгжмийн “Дориан”-аар Япон Симфонийн Хөжилийн Сангийн Хөгжмийн Зохиолын Гралдаанд шагнал хүртэв. 1981, 1982 онд өөрийнхөө төгөлдөр хуур, чавхдаст найрал хөгжмийн “Токид зориулсан гунигт дуу(“Токи” бол Японд устаж үгүй болж байгаа шувууны нэр)” концертод тавигдаад нэртэй хөгжмийн зохиолч болжээ. 1998 онд Английн пянзны компани “Chandos”-гийн харьяат хөгжмийн зохиолч болоод тус компаниас өөрийнхөө олон бүтээлийнхээ CD гарч байна. Түүнээс гадна сонгодог хөгжмийн талаар сонирхогчдод зриулсан олон ном бичдэг.
”Кибергийн шувууны концерт” (1994) бол дэлхийн алдартай Японы саксофонч Сугава Нобуя захилсан бүтээл. Гоцлолын саксофонч, төгөлдөр хуурч, цохиорын хөгжимчин, симфони найрал хөгжимд зориулсан концерт. Зохиолч энэ бүтээлээ компьютерын ертөнцөд нисэх шувуу гэдэг санаагаар бичсэн. Энэ бүтээлээ бичихэд зохиолчны дүү рак өвдөөд нас барсан. Нас барахын өмнө дүү нь “Хэрвээ дахин төрвөл шувуу болмоор байна” гэжээ. Ийм болохоор зохиолч нь энэ бүтээлээ дүүгийн дурсгалт зориулан бичсэн.
Тэрбээр ”2-р симфони - Дэлхийн бөмбөрцөгт” (1991) бичсэн үедээ реквиемийн тухай, бас хүн төрөлтөн ба дэлхийн бөмбөрцөгийн харилцааны тухай бодож байсан гэнэ. 1-р ангийг Ази маягийн аялгуу, 2-р ангийг Европ маягийн реквиемийн дуу хөгжим, 3-р ангийг Африк ардын дуу хөгжмийн хэмнэлийг хэрэглээд бичжээ.
Зохиолч өөрөө рок хөгжмийн "фэн" бөгөөд 2009 онд алдартай Английн рок хөгжимчин Кит Эмерсонгийн зохиосон "Tarkus" гэдэг том бүтээлийг симфони найрал хөгжимд зориулан найруулж сайхан үнэлэгдсэн.
"Tarkus"(1971/2009)
http://www.youtube.com/watch?v=s6pjN9Id-jw
Удирдаач:Садо Ютака, Токиогийн Филармонийн симфони найрал хөгжим



Ифукубе Акира(1914-2006)

”Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн Ритмика Остината” (1961)
http://www.youtube.com/watch?v=d6qDEGdXA4A
Төгөлдөр хуур:Кобаяши Хитоши, Удирдаач:Вакасүги Хироши
Ёмиүри Ниппон симфони найрал хөгжим

”Тапкаара симфони” (1954/1979)
Ⅰ. Lento molto - Allegro 12’25” http://www.youtube.com/watch?v=6C_mpoYSkfg
Ⅱ. Adagio 9’40” http://www.youtube.com/watch?v=_moBOOjZKIs
Ⅲ. Vivace 7’56” http://www.youtube.com/watch?v=4Yh1QKNj-vs
Удирдаач:Иший Маки(хөгжмийн зохиолч) Шинсей Нихон симфони найрал хөгжим

”Симфони магтуу Будда” (1989)
http://www.youtube.com/watch?v=hd8a21-b1SU
Ⅰ. Капиласцугийн Шиддарта 15’30”
Ⅱ. Бод Гаяагийн бясалгал 15’46”
Ⅲ. Магтуу 10’44”
Удирдаач:Танака Ёшиказү, Саппоро хотын симфони найрал хөгжим

Ифукубе Акира дэлхийн 2-р дайнаас хойш 1980-аад оны үе болтол том хөгжмийн зохиолчоор үл тоодог байжээ. Хүмүүс түүнийг хуучинсаг хөгжмийн зохиолч гэж тоогоод анхаарсангүй. Энэ хугацаанд тэрбээр Улсын Токиогийн Урлагийн Их Сургуулийн багшаар, Токиогийн Хөгжмийн Их Сургуулийн профессороор олон авьяастай хөгжмийн зохиолчдыг төрүүлсэн. Тэрбээр үүнээс туршлага аваад бас олон ном уншаад акоустикийн туршилтын үр дүн хэрэглээд бичсэн “Найралжуулга” гэдэг 2 ботьтой том ном нь одоо Японы бүх хөгжмийн их, дээд сургуульд хэрэглэгдэдэг. Мөн сайхан киноны хөгжмийг 300 гаруй бичсэн. Энэ киноны хөгжим сонссоод өссөн залуу үеийнхэн Ифукубегийг дахин сайн үнэлэж эхэлсэн. Үүнээс хойш олон концертод Ифукубегийн бүтээл тавиж байна.
”Ритмика Остината” (1961) гэдэг нэр нь нэг хэмнэлийг дахин давтах гэдэг утга санаатай. Азийн дуу хөгжмийн үндэсэн нэг нь нэг аялгуу, эсвэл нэг хэмнэлийн дахин давталт гэж үзэж болно. Мөн Японы ардын сонгодог шүлэг “Хайку” бол 5, 7, 5 гэдэг хэмнэлтэй. Зохиолч нь тэднээс санаа аваад голдуу 5, 7-ны хэмнэлийн давталттай энэ бүтээлээ бичсэн. Зохиолчний ийм бүтээлээ “минимал”-ын аргыг хэрэглэдэг хөгжмийн зохиолчдод нөлөөлсөн.
”Тапкаара симфони” (1954/1979)-йн “Тапкаара” бол Айну үндэстний бүжгийн нэг төрөл бөгөөд Айну хэлээр “босоод бүжиглэх”, “сайн дураараа бүжиглэх” гэдэг утга санаатай. Зохиолч нь Айнугийн найрт хүмүүс сайхан чөлөөтэй бүжиглэх зан заншилаас дуу хөгжмийн мөн чанарыг мэдэж аваад энэ бүтээлээ бичсэн. 1955 онд Америкийн Индианаполисын Симфони Найрал Хөгжим анх тоглосны дараа 1979 онд зохиолч нь энэ бүтээлээ дахин засаад 1980 онд түүний шавь Акутагава Ясуши удирдаач хийж Шинэ Симфони Найрал Хөгжим тогложээ.
Зохиолч нь өөрийнхөө балет ”Хүн Шагжамуни”-йн хөгжим, кино “Шагжамуни”-йн хөгжмөөс аялгуу аваад 1989 онд ”Симфони магтуу Будда” бүтээсэн. Бурхан багшийн мэндэлсэн өдрийн баярт зориулсан концертод тавихын тулд бичсэн. Тэрбээр 1-р ангид Будда хаан хүүгийн сайхан амьдралыг болиод гэлэн болсоныг, 2-р ангид бясалгал хийж байгаа Буддыг мангас дайрсаныг, 3-р ангид Будда сэхрэснийг илэрхийлсэн.

Ифүкүбегийн өөр бүтээлүүд
Бүжгэн жүжиг "Японы Хэнгэрэг -Жакомоко Жанко"(1951/1984)
http://www.youtube.com/watch?v=Ab_1STC0K-s
Удирдаач:Ифукубе Акира(хөгжмийн зохиолч), Шинсей Нихон симфони найрал хөгжим

"Сахалингийн аралын гурван туургатны бүүвэйн дуу" 1949
Бүүлүү бүүлүү
http://www.youtube.com/watch?v=Zl2Ve7feClY&NR=1
Бүппүн лү
http://www.youtube.com/watch?v=CSMNHhhqzdI
Үмпри яа яа
http://www.youtube.com/watch?v=VAozvJk90P0