Ардын хөгжимд зориулсан шинэ бүтээлүүд


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

Ардын хөгжмийг сэргээн маадуулахад


1960-аад оны сүүлийн хагас үеэс 1970-аад оны үе хүртэл “Хоогаку моод” гэж нэрлэгддэг үзэгдэл болсон. “Хоогаку” гэвэл япон ардын дуу хөгжим гэдэг утга санаатай. 1920-иод оноос эхэлсэн “Шинэ Япон Хөгжм”-ийн хөдөлгөөнд нь голдуу ардын хөгжмичид шинэ бүтээл зохиосон. Харин 1960-аад оноос эхэлсэн “Хоогаку моод”-од голдуу орчин цагийн мэргэжилийн хөгжмийн зохиолчид, ялангуяа модернизм маягаар зохиолоо бичидэг зохиолчид япон ардын хөгжимд зориулсан олон бүтээлээ бичсэн. 1967 онд Такемицу Тору бичсэн ”November Steps(11-р сарын шатууд)” бол энэ моодны нэг оргил юм. Энэ моод 1970-аад оноос нам буурсан боловч Улсын Театр “Гагаку” ардын найрал хөгжмийн шинэ бүтээл захиалдаг болж, Такефу Олон Улсын Хөгжмийн Наадамд ардын хөгжмийн концерт зохион байгууладаг болж, 1964 онд байгуулагдсан япон ардын хөгжмийн шинэ ансамбль “Нихон Онгаку Шүүдан(PRO MUSICA NIPPONIA)” олон шагнал хүртээд дэлхийн олон орнуудад концертод ордог. Япон ардын хөгжим төдийгүй 1993 онд Япон, Солонгос, Хятадын ардын хөгжимчид цуглаад “Оркестр Ази” байгуулсан.
Мөн сүүлийн үед сонирхогчоор ардын хөгжим тоглодог хүн ихсэж бага, дунд сургуулийн хичээлд япон ардын хөгжмийн хичээл орохын тухай хууль гарсан.

Мики Минору(1930- )

Симфони найрал хөгжим, япон ардын хөгжмийн чуулгад зориулсан "Хоёр ертөнцийн симфони-Кюү но кёокү"
http://www.youtube.com/watch?v=m7t3sfMpAhw

"Пипагийн концерт"
http://www.youtube.com/watch?v=HNRfeE-9B0g
http://www.youtube.com/watch?v=vqn3jVayd8A
http://www.youtube.com/watch?v=ZhZMYfQHpzI
http://www.youtube.com/watch?v=GwxNOfjqk4k
Япон, Хятад,Солонгосын ардын хөгжимчдийн хамтрасан оркестр

“Marimba Spiritual” (1984)
http://www.youtube.com/watch?v=-LGS0bKAoRs
1930 онд Токушим мужид төржээ. Бага байхдаа найрал дуугаар сонгодог хөгжимд сонирходог болжээ. Улсын Токиогийн Урлагийн Их Сургуульд ороод Икеноучи Томожиро, Ифукубе Акира нараас хөгжмийн зохиомж сурчээ. Эхнээсээ ардын маягийн хөгжмийн бүтээлээ бичсээр ирсэн хүн. 1964 онд “Нихон Онгаку Шүүдан(PRO MUSICA NIPPONIA)” байгуулахад урлагийн удирдагчаар тэнд оржээ. Тэнд зориулсан олон сайхан бүтээлээ бичиж тус ансамблийн олон гадаадын концертыг зохион байгуулсан. Тэрбээр япон ардын хөгжмийн урлагийг дэлхий даяар танилцуулсан хүний нэг юм. Мөн 1983 онд Хятад Япон ардын хөгжмчдын хамтрасан концертын бүтээлээ, 1989 онд Солонгос Япон ардын хөгжмчдын хамтрасан концертын бүтээлээ бичсэн. Ардын дуу хөгжмийн талаар төдийгүй түүний дуурь финлянд, Англи, Америк, Герман зэрэг олон орнуудад тоглогдсон. Түүнээс өөр найрал дууны бүтээл, киноны хөгжмөөр ч алдаршсан хүн. Түүний бичсэн ном “Япон ардын хөгжмийн найралжуулга” бол япон ардын хөгжмийн ансамбль, найрал хөгжмийн бүтээл бичихэд их хэрэглэгддэг.
Зохиолч нь “Marimba Spiritual” (1984) маримбач, япон ардын хэнгэрэг, жижиг харанга тоглох 3 цохиорын хөгжимчдөд зориулан бичсэн. Алдартай Японы маримбач Абе Кейко зохиолчинд зөвлөгөө өгөөд NHK захиалсан. Тэр үед Африкт олон хүмүүс өлсөж үхэж байсан бөгөөд бүтээлийнхээ эхний хагас нь тэдэнд зориулсан реквием юм. Зохиолч нь бүтээлийнхээ сүүлийн хагасаа “Чичибу Ятай Баяши” гэдэг япон ардын баяр наадамын бүжгэн аялгууны хэмнэл хэрэглээд дэлхийг мандуулах зорилгоор бичсэн. Гадаадад олон мянган удаа тоглогдсон их нэртэй бүтээл юм.


Ифукубе Акира(1914-2006)

”Бинтатара” (1972)
http://www.youtube.com/watch?v=GDo7MpcgC0I
http://www.youtube.com/watch?v=x44tKJ8NocA
http://www.youtube.com/watch?v=kWLMnOOcC84
Удирдаач, Тамура Такуо
“Нихон Онгаку Шүүдан(PRO MUSICA NIPPONIA)”
Улсын Соёлын Газар захилсан бүтээл. Ардын хөгжмийн шинэ ансамбль “Нихон Онгаку Шүүдан”-гийн урин сангийн нэг. Зохиолч нь “Бинтатара” гэдэг одоо үлдэхгүй эртний бүжгийн нэрийг эртний сурвалжлага бичгээс аваад өөрөө бодоод бүтээлээ зохиосон. Бинтатара гэдэг үг төмөр хийхэд гишүүх хөл хөөрөгтэй холбоотой бөгөөд Бинтатара бүжиг ноён ч жирийн хүмүүс ч бүгдээрээ ороод зугаацалцдаг бүжиг байжээ.

Ятгад зориулсан "Моно юү май" 1979
http://www.youtube.com/watch?v=yylviRybIm0
http://www.youtube.com/watch?v=nX9OX-3OZIg


Ёшимацу Такаши(1953- )

"Одын зүүдийн бүжиг"
http://www.youtube.com/watch?v=W8dqRVTWvfI


Такемицу Тоору(1930-1996)

Гагакуд зориулсан "Намрын цэцэрлэгийн дуу"
http://www.youtube.com/watch?v=nYRUmvHEXfE
http://www.youtube.com/watch?v=mNlCgH9tuJ8


Вада Каорү(1962- )

"Шанз, симфони найрал хөгжимд зориулсан концерт -Сүнст чавхдас-"
http://www.youtube.com/watch?v=77KhSBt-rFs
Шанз Киношита Шин-ичи
Кёльнгийн радио телевизийн симфони найрал хөгжим