Туршилтын студи


※上記の広告は60日以上更新のないWIKIに表示されています。更新することで広告が下部へ移動します。

“Туршилтын студи”


“Туршилтын студи” буюу “Жиккен кобо”(1951-1957) бол тухайн үеийн Японы хөгжмийн байдал төдийгүй уралагийнхаа бүх талд нөлөөлсөн групп юм. Алдартай шүлэгч Такигучи Шуузо төлөөлөгчөөр модернизм үзэлтэй олон уралагийн зүтгэлтэд цуглаад байгуулсан. Тэнд хөгжмийн зохиолч Фукушима Казуо, Юаса Казуо, Такемицу Тору, Сузуки Хироёши орсон.

Фукушима Казуо(1930- )


Хөгжмийн зохиолч, хөгжмийн судлаач Фукушима Казуо 1930 онд Токиод төржээ. Хөгжмийн зохиомжийг бие даан сурчээ. Австрийн хөгжмийн зохиолч Антон Веберн маягийн Пуантилизм – цэгэн дүрслэлийн аргыг дорно маягийн аялгуутай нийлүүлээд бүтээл бүтээсэн. Ялангуяа түүний ийм маягаар зохиосон флейт, төгөлдөр хуурт зориулсан “Екагра”-гийг японд ирсэн И.Стравинский их магтажээ. Одоо голдуу япон, Азийн ардын дуу хөгжмийн судалдаачаар ажилладаг. Уено-Гакуен Их Сургуулийн профессор, тус сургуулийн харьяат Японы Хөгжмийн Түүхийн Судлалын Хүрээлэнгийн дарга.
”Сарны туяа” (1965)
http://www.youtube.com/watch?v=sNCwXit7Xn4
Удирдаач, Такасеки Кен
Нийслэл Токио хотын симфони найрал хөгжим
Зохиолч ”Сарны туяа” (1965)-г зуны тэргэл сартай шөнө Нишикигаура гэдэг тэнгийсийн эргээр зугаалахад санаа орж ирээд зохиожээ. Тэр үеийн Нишикигаура эгц цавчим хадтай газар бөгөөд тэр цохион дээрээс далай харвал сар нь өндөр давалгаа гийгүүлэх сайхан боловч аймшигт үзэсгэлэнтэй байжээ. Зохиолч нь энэ бүтээлийг төгөлдөр хуур, босоо ятга, 52 чавхдаст хөгжим, цохиорын хөгжимд зориулан бичсэн бөгөөд “Tone Cluster” гэдэг 12 эгшигтийн бүтэн шатыг зэргээр эгшиглэх аргыг хэрэглэсэн.

Фукушимагийн өөр бүтээлүүд
флейт, төгөлдөр хуурт зориулсан “Екагра”
http://www.youtube.com/watch?v=p0x5d2eU1sI
Флейтийн "Бясалнал"
http://www.youtube.com/watch?v=FBpFVhZN2vo


Юаса Жоожи(1929- )


1929 онд Фукушима мужид төржээ. Бага насаасаа сонгодог хөгжимт сонирхооод үүнээс хойш хөгжмийн зохиомжийг бие даан сурчээ. 1949 онд Кейо Их Сургуулийн ангаах ухааны сургуульд орсон боловч хөгжмийн зохиолч болохын тулд сургуулиасаа гарчээ. 1951 онд “Туршилтын студи”-д ороод хөгжмийн зохиолчоор ажиллаж эхэлжээ. 1961 онд Берлингийн Киноны Наадамд телекино “Японы сайхан Будд”-ын хөгжмөөр шүүмжилэгчдийн тусгай шагнал хүртэв. Италийн Нэвтрүүлгийн Холбооны Олон Улсын Радио Телевизийн Хөтөлбөрийн Уралдаанд телекино “Комет Икея”(1966), “Хайр ба ширүүн тэмцэл”(1967)-ийн хөгжмөөр тэргүүн байр эзэлжээ. 1977 онд симфони найрал хөгжмийн “Chronoplastic”-гаар Отака шагнал хүртсэн гэх мэчлэн олон шагнал хүртэв. 1981 оноос Америкийн Капифорниа Их Сургуулийн профессор. Одоо Нихон Их Сургуулийн урлагийн сургуулийн .профессор. Түүнээс гадна Канадын Торонтогийн Их Сургууль, Австралийн Нью Соут Валесын Их Сургууль, Голландын Амстердамын хөгжмийн зохиолчний курс гэх мэт олон орны байгууллага түүнийг багшаар урьдаг. Тэрбээр хэн ч сонсож үзээгүй шинэ дуу хөгжмийн бүтээлийг бичихийг хөөцөлдсөөр байна. Конкретная музыка, цахилгааны хөгжим, компьютерийн хөгжим зэрэг жинхэнэ шинэ цагийн хөгжмийн бүтээлээ бүтээдэг. Тэрбээр “Миний хувьд дуу хөгжим бол дуулдацын эрчим хүчийн орон зай болон цагийн өөрчлөлт юм.” гэжээ.
”Хийлийн концерт- Такемицу Торугийн дурсгалд” (1996)
Хийл, Хоригоме Юзуко
Удирдаач, Вакасуги Хироши
NHK симфони найрал хөгжим
Зохиолч нь ”Хийлийн концерт”(1996)-ыг Токиогийн Сантри хөгжмийн заалны нээсэн 10 жилийн ойн концертод зориулаад бичсэн. Үнэндээ энэ ойд зориулсан бүтээлийг тус заал болон Сантри Хөгжмийн Санхүүгийн Этгээд Юасагийн дотно найз, хөгжмийн зохиолч Такемицу Торугоос захиалсан боловчТакемицу хүнд өвдөөд Такемицу нь өөрийн оронд Юаса тус бүтээлээ бичихийг хүссэн. Юаса энэ бүтээлээ бичихэд Такемицу нас барсан болохоор Юаса нь бүтээлээ ”Хийлийн концерт- Такемицу Торугийн дурсгалд” гэж нэрлээд бүтээлдээ Такемицу залуу үедээ бүтээсэн соронзон харьсын хөгжмийн бүтээлийн аяг хэрэглэсэн.

Юасагийн өөр бүтээл
"Cosmos haptic"
http://www.youtube.com/watch?v=RKhErUjj3z4


Такемицу Тору(1930-1996)


Такемицу Тору бол дэлхийд хамгийн алдартай Японы хөгжмийн зохиолч мөн. 1930 онд Токиод төржээ. Бага байхдаа 7 нас болтол аав нь ажиллаж байсан Манжиго(Одоогийн Хятадын зүүн хойт хэсэг)-д өсчээ. Бага сургуульд орохын тулд Японд буцаж ирээд тэр үед Францын нийтийн дуу “Хэлж өгөөч, хайрын үгийг” сонсоод гайхаж хөгжимд сонирходог болжээ. Хөгжимчин болохийг шийдэж хөгжмийн зохиолч Киёсе Ясужигаас бага зэрэг сурснаас гадна хөгжмийн зохомжийг бараг бие даан сурчээ. Нэртэй болохын өмнө ядуу болохоороо төгөлдөр хуур авч чадсангүй. Тийм учраас гудамжинд явахдаа хүний гэрээс төгөлдөр хуурын дуу сонсогдвол тус гэрийн хүнээс төгөлдөр хуурыг тоглуулахыг гуйж тоглодог байжээ. Түүнийг Акутагава Ясушигаар дамжин сонссон хөгжмийн зохиолч Маюзуми Тоширо нь Такемицуд төгөлдөр хуураа зээлүүлж өгсөн гэнэ. 1950 онд өөрийнхөө анхны бүтээл төгөлдөр хуурын “2 Lento” нийтлэсэн боловч түүнийг нэртэй хөгжмийн шүүмжлэгч Ямане Гинжи “хөгжим биш” гэж шүүмжлэсэн. 1951 оноос “Туршилтын студи”-д ороод Юаса Жоожи, Фукушима Казуо, төгөлдөр хуурч Сонода Такахиро нартай хамтран Францын хөгжмийн зохиолч О. Мессиангийн бүтээл, конкретная музыка гэх мэтийн шинэ цагийн хөгжмийг судлажээ. 1957 онд сүрьеэ өвчинтэй болоод нас барах гэж байсан үедээ хөгжмийн зохиолч Хаясака Фумиогийн дурсгалд зориулан бичсэн “Чавхдаст хөгжмийн реквием”-ийг Японд концертод орохоор ирсэн И. Стравинский их магтажээ. Үүнээс хойш Такемицу алдартай хөгжмийн зохиолч болсон. 1960-аад оноос Америкт сурсан Японы хөгжмийн зохиолч Ичиянаги Тоши Японд танилцуулсан зохиолоо хөгжимчин дуучдад зориулан өгөгдсөн аяс, зохиомжийг шууд зохион туурвих аргыг Такемицу нь дорно дахины цагийн мэдрэмжтэй нийлүүлээд бүтээлээ зохиож эхэлсэн. Мөн 1960-аад оноос япон ардын хөгжмийн зэмсгийг хэрэглсэн зарим бүтээлээ бичсэн. 1970-аад оны сүүлийн хагасаас хөг – эгшиглэгээтэй бүтээлээ зохиож эхэлсэн. Энэ бүтээлүүдэд хэрэглэсэн түүний өвөрмөц найралжуулга, зохиролжуулгаас болж гарсан сайхан эгшигийг дэлхийн олон хөгжимчид “Такемицу тон” гэж нэрлэжээ. 1990-өөд оны үед дуучин Ишикава Серитэй хатран өөрийнхөө поп дууны альбом гаргасан. Мөн киноны хөгжмийн талаар олон сайхан хөгжмөө бичжээ. Хөгжмийн зохиолчний ажил төдийгүй Японд гадаадын шинэ цагийн хөгжмийн зохиолчдыг танилцуулж, хөгжмийн заал барихад урлагийн удирдагчаар ажиллах гэх мэт олон ажил гүйцжээ. 1995 оноос рак өвдөөд 1996 онд нас баржээ. Түүний олон сайхан бүтээлээ дэлхий дээр мартагдахгүй байхаа.

Чавхдаст найрал хөгжимд зориулсан "Реквием" 1957
http://www.youtube.com/watch?v=uHfa1uCAmAA
Такемицу 1957 онд сүрьеэ өвчинтэй болоод нас барах гэж байсан үедээ хөгжмийн зохиолч Хаясака Фумиогийн дурсгалд зориулан бичсэн. Такемицу Хаясакаг их хүндэтгэдэг байв. Энэ “Чавхдаст хөгжмийн реквием”-ийг Японд концертод орохоор ирсэн И. Стравинский “Энэ маш хатуу хөгжим” гэж их магтажээ.

”November Steps(11-р сарын шатууд)” (1967)
http://www.youtube.com/watch?v=9CeDYLRK0ik
http://www.youtube.com/watch?v=3SakbvBWWBQ
удирдаач, Озава Сейжи
Бийбаа, Цурута Кинши
Шакухачи, Ёкояма Кацуя
Сайтогийн Нэрэмжит Оркеитор
1967 онд Нью-Йоркийн Филармоний Симфони Найрал Хөгжим байгуулсан 125 жилийн ойд зориулаад захиалагдсан бүтээл нь ”November Steps(11-р сарын шатууд)” юм. Энэ бүтээл 11 бүлэгээр бүрддэг. Зохиолч нь энэ бүтээлдээ японы бийбаа, Шакухачи(япон хулсан цуур)гийг хэрэглэсэн. Энэ нь зарим киноны хөгжимд Японы ардын хөгжмийн зэмсэг хэрэглэсэн туршилтын нэг үр дүн юм.
”Water Dreaming(Усны зүүд)” (1987)
удирдаач, Отака Тадааки
Флейта, Емиль Бейнон
Саппорогийн Симфони Найрал Хөгжим
”Water Dreaming(Усны зүүд)” бол флейт, симфони найрал хөгжмийн концерт гэж нэрлэж болно. Алдартай флейтач П. Робисон, Америкийн Индианаполисын Симфони Найрал Хөгжим анх тогложээ. Зохиолч энэ бүтээлээ Австралийн уугуул оршин суугч Аборигинегийн домогийн зургаас санаа аваад зохиосон.

Такемицүгийн өөр бүтээлүүд
Төгөлдөр хуурын "Хол алс"
http://www.youtube.com/watch?v=ryfBzYAAOyA

Цохивор хөгжмийн "Борооны мод"
http://www.youtube.com/watch?v=YoJGo2qGfb0

Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн "Textures"
http://www.youtube.com/watch?v=G34poeKMjrQ

Татах бүрээ, симфони найрал хөгжмийн "Fantasma/Cantos II "
http://www.youtube.com/watch?v=zReuvEOlros
http://www.youtube.com/watch?v=8DxsNj5F6yQ
http://www.youtube.com/watch?v=XhSMbTIlvKs