Гурван хүний цуглаан

“Гурван хүний цуглаан(3人の会)”


“Гурван хүний цуглаан” буюу “Саннин но кай”(1953-1962) -г 1953 онд залуу хөгжмийн зохиолч Дан Икума, Акутагава Ясуши, Маюзуми Тоширо гурвуулаа байгуулжээ. “Ганцхан зохиолч өөрийнхөө бүтээлийн концерт зохион байгуулж чадахгүй боловч гурвуулаа цуглаад мөнгө төлвөл өөрсдийн бүтээлийн концерт зохион байгуулж чадна.” гэж ярилцаад байгуулсан. Тэдний зохион байгуулсан 5 тоглолт нь Японд хөгжмийн зохиолч өөрийнхөө мөнгөөр зохион байгуулсан анхны тоглолт бөгөөд олон хүмүүсийн сонирхол татаад тэд нэртэй болсон.

Дан Икума(1924-2001)


”Баяр ёслолын марш”(1959)
http://www.youtube.com/watch?v=9EYcRrp0q8g
Удирдаач, Фредерик Феннел
Токио Коусей үлээвэр хөгжмийн оркестр

"1-р симфони"(1949)
http://www.youtube.com/watch?v=sL7GRro-ccQ
Удирдаач Ямада Казуо
Австри улсын Вена хотын симфони найрал хөгжим

"2-р симфони"(1958)
http://www.youtube.com/watch?v=j4opMFerUKc
Удирдаач Ямада Казуо
Австри улсын Вена хотын симфони найрал хөгжим
1924 онд Токиод төржээ. 1942 онд Токиогийн Хөгжмийн Дээд Сургуульд оржээ. Зохирол, контрапунктыг Шимоуса Кан-ичигаас, Хашимото Кунихикогоос орчин цагийн зохирол, найралжуулгын ухааныг сурав. Сургуулийн хичээлээс өөр Ямада Косакугаар багшлуулжээ. 1944 онд Армийн Тояма Сургуулийн үлээвэр найрал хөгжмийн ангид оров. Тэр үед авьяастай хөгжмийн оюутнууд цэргийн албад татагдахыг харамшсан Токиогийн Хөгжмийн Дээд Сургуулийн захирал нь Армийн Тояма Сургуулийн үлээвэр найрал хөгжмийн ангийн дарга Ямагучи Цунемицутэй ярилцаад онц сурч байгаа оюутныг оруулахыг нууцаар шийджээ. Ингэхэд цэргийн үлээвэр найрал хөгжмийн ангид(Дараа нь нэртэй хөгжмийн зохиолч болох Акутагава Ясуши, Окумура Хажиме, Сайто Таканобу нар ч хамт оржээ.) их хэнгэрэг тоглоод үлээвэр найрал хөгжмийн найралжуулгыг мэдэж авсан. 1945 онд дайн дуусаад сургуульдаа буцааж ирээд мөн онд төгссөн. Төгссөнөөс хойш ч Морой Сабурогаас контрапункт, Коное Хидемарогаас удирдахуйн ухаан сурчээ. 1948 онд NHK(Японы нийтийн телевиз радио нэвтрүүлгийн газар)-гийн харъяанд ажилладаг хөгжмийн зохиолч болсон. 1950 онд 1-р симфони бичээд үүнээр NHK байгуулсан 25 жилийн ойд зориулсан симфони найрал хөгжмийн бүтээлийн уралдаанд тусгай шагнал хүртэв. 1953 онд хөгжмийн зохиолч Акутагава Ясуши, Маюзуми Тоширо тэд гурвуулаа “Гурван хүний цуглаан” гэдэг хөгжмийн зохиолчдын групп байгуулаад өөрсөдийн бүтээлийн тайлан концерт зохион байгуулжээ. 1954 онд Тохо киноны үйлдвэрийн компанийн хөгжмийн удирдагч болжээ. Түүний бүтээлд шинэ сонин хөгжмийн техник бараг байхгүй боловч түүний бичсэн олон сайхан нийтийн дуу, хүүхдийн дуу, найрал дууны бүтээл бүх Япончууд мэддэг. Мөн орчин үеийн Японы дуурийн хөгжмийн зохиолчоор, “Гансны утаа” гэдэг эссэ бичлэгийг сэтгүүл дээр 36 жилийн турш бичдэг байсан зохиогчоор алдаршсан хүн юм.
Зохиолч ”Баяр ёслолын марш”(1959)-ийг тэр үеийн хааны хүү (одоогийн Япон эзэн хаан)-гийн хуримд зориулаад бичсэн. Мөн оны бүх Японы сайн дурын үлээвэр найрал хөгжмийн уралдааны даалгаварын бүтээл болжээ. Тэрбээр “Марш гэдэг хэлбэртэй хөгжмийн бүтээл бол жаахан хүүхэд, хөгшин хүн, бүх хүмүүсийн сэтгэл ханддаг хөгжим мөн” гэжээ.
Симфони зураглал"Сайкайгийн магтаал"(1969)
http://www.youtube.com/watch?v=rc9F4VAOxOE

Акутагава Ясуши(1925-1989)

”Чавхдаст найрал хөгжмийн гурван анги” (1953)
Ⅰ.Allegro 3’35”
Ⅱ.Бүүвэйн дуу 6’29”
Ⅲ.Presto 3’02”
http://www.youtube.com/watch?v=yF6bA4Xgi5g
Удирдаач,Валерий Абисалович Гергиев
NHK симфони найрал хөгжим

”Еллора симфони” (1958)
http://www.youtube.com/watch?v=lzR3dH0uAr8
Удирдаач, Юаса Такуо
Шинэ Зеландын симфони найрал хөгжим
”Орган, Симфони найрал хөгжмийн Хибики(Дуу цуурай)”(1986)
http://www.youtube.com/watch?v=2tjVqqEMG1g
орган, Кобаяши Хидеюки
Удирдаач, Вакасуги Хироши
NHK симфони найрал хөгжим
1925 онд Токиод төржээ. Алдартай уран зохиогч Акутагава Рюуносуке(1892-1927)-гийн отгон хүү. Аавынхаа сонгодог хөгжмийн пянз, ялангуяа И.Стравинскийгийн балетын хөгжим сонсоод хөгжимд сонирходог болжээ. Дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн сурлага дүн муутай байсан боловч хичээнгүй сураад 1943 онд Токиогийн Хөгжмийн Дээд Сургуульд оржээ. 1944 онд Дан Икума нартай хамт Армийн Тояма Сургуулийн үлээвэр найрал хөгжмийн ангид оров. 1945 онд Токиогийн Хөгжмийн Дээд Сургуульд буцааж ирээд тэр үед шинээр ажилд орсон багш хөгжмийн зохиолч Ифукубэ Акирагийн хичээлд суугаад их нөлөөлсөн. Мөн радиогаар сонссон Зөвлөлтийн хөгжмийн зохиолч С.С.Прокофьев, Д.Д.Шостакович нарын бүтээл сонсоод их нөлөөлсөн. 1950 онд “Симфони оркестрын хөгжим” бичээд үүнээр NHK байгуулсан 25 жилийн ойд зориулсан симфони найрал хөгжмийн бүтээлийн уралдаанд тусгай шагнал хүртэв. 1953 онд хөгжмийн зохиолч Дан Икума, Маюзуми Тоширо тэд гурвуулаа “Гурван хүний цуглаан” гэдэг хөгжмийн зохиолчдын групп байгуулаад өөрсдийн бүтээлийн тайлан концерт 5 удаа зохион байгуулжээ. 1954 онд тэр үед Япон улстай дипломат харилцаа тогтоогоогүй Зөвлөлт Холбоот Улсад нууцаар очоод Д.Д.Шостакович, А.И.Хачатурян, Д.Б.Кабалевский нартай дотно харилцаа тогтоод Зөвлөлтөд өөрийнхөө бүтээл хэвлүүлжээ. Олон сайхан симфони бүтээл, нийтийн дуу, хүүхдийн дуу, киноны хөгжим бичсэн. Хөгжмийн зохиолчны ажилаас гадна зарим сайн дурын симфони найрал хөгжмийг удирдаж, Япон дуу хөгжмийн зохиолчны эрхийн зөвлөлийн даргаар ажиллаж, телевизээр дэлхийн сонгодог хөгжмийг танилцуулж гэх мэт нийлээн олон ажил гүйцжээ. Ийм их ажиллснаас болж 1989 онд уушгийн рак өвдөөд нас барав. Тэрбээр өөрийнхөө хөгжмийн сонирхогчидод зориулан бичсэн алдартай ном “Хөгжмийн үндэс”(1971) дээр “Ритм бол хөгжмийг төрүүлдэг бөгөөд хөгжим нь ритмийгээ алдахад үхнэ.” гэжээ.
Акутагава залуу насандаа өөрийнхөө өвөрмөц уянга ая, хүндэлдэг багш Ифукубе Акирагийн шинж буюу тодорхой остинатын ритм, Зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын нөлөө нийлүүлээд бүтээлээ зохиож байжээ. Энэ ”Чавхдаст найрал хөгжмийн гурван анги” (1953) ч ийм шийнжтэй бүтээл юм. 2-р ангид япон ардын хэнгэрэгийн дуу илэрхийлэхийн тулд хөгжмийн зэмсгийг гараар цохих арга хэрэглэсэн.
1950-иад оны сүүлийн хагасаас тэрбээр симфони, цөөхүүл хөгжмийн бүтээл зохиоходуянга аягаа бичхийг больсон. Түүний оронд дисгармони их хэрэглэж эхэлсэн. Тэрбээр 1957 онд Энэтхэгийн Еллора хадан агуйн сүм үзсэн. Энэ сүм материалыг угсраад барисан биш том хадыг ухаад хийсэн юм. Энэ нь Акутагавад хүнд хүнд цохилт болсон. Энэ сэтгэгдэл, ахмад зохиолч Хаясака Фумиогийн сэдсэн “Пан Азийн үзэл” санаад зохиосон нь ”Еллора симфони” (1958) юм.
1960-аад оны сүүлийн хагасаас хойш тодорхой остинатын ритмтэй, богинохон аятай жинхэнэ Акутагава өвөрмөц хөгжмийн бүтээл зохиосон. Зоихолч ”Орган, Симфони найрал хөгжмийн Хибики(Дуу цуурай)”(1986)-гийг Сантри хөгжмийн заалны нээх концертод зориулаад бичсэн. Тэрбээр “Энэ бүтээлд орган, оркестрын янз бүрийн хөгжмийн зэмсгийн дууг сайхан болгох хамгийн том зэмсэг нь хөгжмийн заал юм” гэжээ.
"Симфони найрал хөгжимд зориулсан хөгжим"(1950)\"Чавхдаст найрал хөгжмийн гурван анги”(1953)\"Рапсоди"\Орган, Симфони найрал хөгжмийн "Хибики(Дуу цуурай)"(1986)
http://nicosound.anyap.info/sound/sm6492743



Акүтагавагийн өөр бүтээл
"Симфони найрал хөгжмийн гурван анги"
http://www.youtube.com/watch?v=UyLC8FZ3y0k
http://www.youtube.com/watch?v=Lrz6EyXB7ZU
http://www.youtube.com/watch?v=Jl8Cqcu-2k0
мөн бүтээлийн 3-р анги "Финал"
http://www.youtube.com/watch?v=F2biHiHn_fI


Маюзуми Тоширо (1929-1997)


Балетын хөгжим ”Бугаку(Ордоны бүжигэн хөгжим)” (1962)
Ⅰ.Lento 14’09” Ⅱ.Moderato 9’06”
http://www.youtube.com/watch?v=OJAUsJ_HJTQ
Cond. - Takuo Yuasa
New Zealand Symphony Orchestra

”Нирваан симфони”(1958)
http://www.youtube.com/watch?v=IUnAHyZD_d4
Ⅰ.CampanologyⅠ 9’10”
Ⅱ.Suramgamah 10’33”
Ⅲ.CampanologyⅡ 3’56”
Ⅳ.Mahaprajnaparanita 2’26”
Ⅴ. CampanologyⅢ
Ⅵ.Финал
Удирдаач, Иваки Хироюки
Токио симфони найрал хөгжим, Токио Холимог Найрал Дуу

1929 онд Канагава мужид төржээ. 1945 онд Токиогийн Хөгжмийн Дээд Сургуульд ороод Хашимото Кунихико, Икеноучи Томожиро, Ифукубе Акирагаар багшлуулсан. И.Стравинский гэх мэтийн шинэ цагийн хөгжмөөс өөр джаз, Индонез, Энэтхэг зэрэг орны ардын хөгжимд сонирходог оюутан байсан. 1951 онд Франц улсын засгийн газрын ивээнд Парисын Хөгжмийн Дээд Сургуульд орсон боловч Европийн сургуулийн хичээлд сурч авах хэрэгтэй юм байхгүй гээд 1жил сураад буцааж ирсэн. Францад мэдэж авсан конкретная музыка-дуураймал хөгжмийн арга, цахилгааны хөгжим, модернизмын хөгжмийн зохиолч Едгар Варезегийн зохиомжийн журам, төгөлдөр хуурын тембрийг баяжуулах зорилгоор янз бүрийн мод, төмөр, резин дуу авиаг ашиглах арга гэрэг шинэ шинэ хөгжмийн техникийг өөрийнхөө бүтээлд хэрэглээд танилцуулжээ. Ялангуяа Японд цахилгааны хөгжим, конкретная музыка-дуураймал хөгжмийг бүтээсэн анхны хүн. Тэрбээр ийм шинэ аргийн аккоустикийн ухааны талаар сонирходог байжээ. 1960-аад оноос хойш япон язгуурын урлаг түүний сонирхол татаад үүнтэй холбогдоод бүтээлүүд бичжээ. Мөн Япон анхны өнгөт киноны хөгжим бичих гэх мэт олон киноны хөгжим бичжээ. Гадаадад ч нэртэй болоод олон бүтээлийнхээ нот Америкт хэвлэгдэж Германы Берлингийн дуурийн театр, Австрын Линзийн дуурийн театр түүнээс дуурийг захилсан. Хөгжмийн зохиочны ажилаас өөр телевизээр сонгодог хөгжим танилцуулсан. Ялангуяа түүний удирдаж байсан “Нэргүй концерт” гэдэг телевизийн хөтөлбөр маш нэртэй юм.
Зохиолч балетын хөгжим ”Бугаку” (1962) Нью Йорк хотын балетын багийн захилгаар бичсэн. Энэ бүтээлийг бичхэд Япон уламжлалт ордоны хөгжим Гагакугийн бүжгэн хөгжим Бугакугаас санаа аваад ая өөрөө зохиод бичжээ.
Маюзуми Тоширогийн туурвисан ”Нирваан симфони”(1958) Японы симфон урлагийн түүхэн хуудсанд алтан үсгээр бичигднэ. Зохиолч нь Японы буддын шашны сүмүүдэд хэрэглэдэг том хонхны дуу чимээг акоустикийн талаар анализ хийж түүнийг оркестроор гаргасан. Үүнийг буддын шашны номлолын уншлагатай нийлүүлээд том симфони бүтээсэн. Симфони найрал хөгжимөөс гадна хоёр оркестр, олон эрэгтэйн найрал дуу хэрэгтэй энэ бүтээл үнэхээр гайхамшигт бүтээл юм. “Campanology” гэдэг үг Маюзумигийн бүтээсэн үг бөгөөд Хонхны акоустикийн ухаан гэдэг утга санаатай.

Маюзүмигийн өөр бүтээл
"Зайлофон симфони найрал хөгжмийн концерт"
http://www.youtube.com/watch?v=qQldpYAEjXU
http://www.youtube.com/watch?v=jm6ewmDkPCo
Арпагийн "Рокүдан"
http://www.youtube.com/watch?v=HrxpVy-ZSN8
Дуурь"Кожики(Японы эртний түүхийн товчоон)" 2-р бүлэг(1996)
http://www.youtube.com/watch?v=Sndy7eE84FY
Дуурь"Кинкакүжи(Алтан сүм)"(1976)
http://www.youtube.com/watch?v=Xd2_t2Wk1Y0
最終更新:2014年02月05日 01:43